card
СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР- ӨМНӨГОВЬ АЙМАГ

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР- ӨМНӨГОВЬ АЙМАГ

Ерөнхий боловсролын Тэрэлж боардинг сургууль, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Internship program” хөтөлбөрийн хүрээнд СУРАГЧ СОЛИЛЦОО зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдаж шалгарсан Өмнөговь аймгийн 10-р ангийн шилдэг 12 сурагч манай сургуульд дөрвөн хоног байрлан 10*1, 10*2 бүлэгт хуваарилагдаж сургалтын болон хичээлээс гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдав.

Дэлгэрэнгүй
ДОХ-той ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

ДОХ-той ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг билээ.

Дэлгэрэнгүй

"TBS TALK" 11-Р САРЫН ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ЦАГ

Ангиудын гэр бүлийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "TBS talk- Зочин илтгэгч" ярилцлагын хоёр дахь дугаарыг Б.Бат-эрдэнэ багштай 9*1 анги амжилттай зохион байгууллаа. Тус ангийн урилгаар “Интермэд” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр А.Мөнхтулга эмч ирж сурагчдад "Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдвээр илтгэл тавив.

Дэлгэрэнгүй
УРЛАГИЙН НААДАМ-2023

УРЛАГИЙН НААДАМ-2023

Тэрэлж боардинг сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн урлагийн наадам Монгол бахархлын өдөртэй уялдуулан “Бид Монголын ирээдүй” уриатайгаар амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн тухайд бүтээлч байдлыг дэмжих үүднээс ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ, цаг үетэйгээ хөл нийлүүлэх үүднээс шилдэг REEL төрлүүдийг шинээр оруулсан болно. Түүнчлэн сурагчдын оролцоог хангахын тулд нийт 7 төрлийн тавыг багийн үзүүлбэр байхаар, тэдгээрийн аль нэгд ангийн багш заавал оролцсон нь онцлог байлаа.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2023”-д оролцлоо.

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2023”-д оролцлоо.

Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ байгуулагдаж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2023” Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 280 хүүхэд иргэний андгай өргөж, батламжаа авлаа. Батламжийг налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Шадар сайд С.Амарсайханы ахлах зөвлөх, ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил нар батламж гардууллаа.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДАЛБААНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДАЛБААНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тэртээх 1924 оны 11 сарын 26-ний өдөр Ардын бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Энэхүү түүхэн үйл явдлын 99 жилийн ойг тохиолдуулан Тэрэлж боардинг сургуулийн хамт олон Монгол улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал ёсоор зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ БАХАРХАЛ” -ЫН ӨДРИЙГ БАХАРХАЛ ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

“МОНГОЛ БАХАРХАЛ” -ЫН ӨДРИЙГ БАХАРХАЛ ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

“МОНГОЛ БАХАРХАЛ” -ЫН ӨДРИЙГ БАХАРХАЛ ДҮҮРЭН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРӨӨВ

Дэлгэрэнгүй
ТЕАТР БИДЭН ДЭЭР ЗОЧЛОН ИРЛЭЭ

ТЕАТР БИДЭН ДЭЭР ЗОЧЛОН ИРЛЭЭ

Театр бол уран зохиол, хөгжим, бүжиг, дуу, дүрслэх урлаг болон бусад төрөл бүрийн урлагийн нийлбэр болох өөрийн гэсэн онцлогийг агуулсан урлаг юм. Амьдралын олон өнгө, үйл явдлыг тайзнаа жүжигчид амилуулж үзэгчдэд баяр гуниг, бахархал зэвүүцэл зэрэг олон мэдрэмж төрүүлж эцэст нь өөрийгөө, нийгмээ, түүхээ магад ирээдүйг тольдон харах боломж олгодгоороо онцгой билээ.

Дэлгэрэнгүй
БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА - Travel and Tourism

БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА - Travel and Tourism

БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Дэлгэрэнгүй
TBS SPELLING BEE 2023

TBS SPELLING BEE 2023

TBS SPELLING BEE 2023 АНГЛИ ХЭЛНИЙ ҮСЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Дэлгэрэнгүй
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА, УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН НЭРЭМЖИТ "ИХ НҮҮДЭЛ” ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Налайх дүүргийн өсвөрийн аварга шалгаруулах "ИХ НҮҮДЭЛ" шатрын тэмцээн 2023.10.25-ний өдөр “Эрдмийн оргил” цогцолбор сургууль дээр зохион байгуулагдлаа

Дэлгэрэнгүй
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улс НҮБ-д нэгдэн орсны 62 жилийн ойг тохиолдуулан Тэрэлж Боардинг сургуулийн СӨУЗ “Улс үндэстний боловсрол, соёлын өдөрлөг” зохион байгууллаа. Өдөрлөг гурван үе шаттай боллоо.

Дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛ БА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛ БА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Тэрэлж боардинг сургуульд Бүгд Найрамдах Болгар улсын албаны төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНБУ дахь Монгол улсын өргөмжит консул Камен Петров Милков, Тракийн Их сургуулийн ректор, доктор, профессор Добри Ярков, Тракийн Их Сургуулийн Симуляцийн төвийн дарга, доктор Здравко Тодоров нар багтсан ба манай сургуулийн хөтөлбөр, орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв.

Дэлгэрэнгүй

"TBS TALK" ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ЦАГ

Канадын Торонтогийн их сургуульд эдийн засаг, бизнесийн удирлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн “Coach Lab Training" компанийн захирал, көүч А.Есүнгэ оролцож "Өөрийн хүсэл сонирхлоор бизнес санаагаа хэрэгжүүлж хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?" сэдэвт зөвлөгөө, ярилцлагыг сурагчдын оролцоонд тулгуурласан сонирхолтой шинэлэг аргаар хүргэлээ.

Дэлгэрэнгүй