СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР- ӨМНӨГОВЬ АЙМАГ

СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР- ӨМНӨГОВЬ АЙМАГ

Ерөнхий боловсролын Тэрэлж боардинг сургууль, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Internship program” хөтөлбөрийн хүрээнд СУРАГЧ СОЛИЛЦОО зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдаж шалгарсан Өмнөговь аймгийн 10-р ангийн шилдэг 12 сурагч манай сургуульд дөрвөн хоног байрлан 10*1, 10*2 бүлэгт хуваарилагдаж сургалтын болон хичээлээс гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдав.

Өдрийн 9 цагийн хичээл, 22 төрлийн хөгжүүлэх хөтөлбөрөөс тэд өөрсдөө сонгон хамрагдсан ба багш нарын ур чадвар, харилцаа хандлага ихэд таалагдсанаа илэрхийлж, богино хугацаанд жинхэнэ нөхөрлөл үүсгэж чадсан тухайгаа өгүүлж байлаа. Мөн түүнчлэн Горхи тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, цэвэр агаарыг биширч, анх удаа дотуур байранд амьдарч үзэх нь маш сонирхолтой байсан тухай сэтгэгдлээ бидэндтэй хувцаалсан юм.

Бид зочдодоо зориулж онцгойлон цасны баяр-чаргаар гулгах цаг, үдэлтийн диско хөтөлбөрийг нэмэлтээр зохион байгуулсан билээ.

Сурах их хүслээр дүүрэн, авьяаслаг, идэвх оролцоотой эрхэм сурагч та бүхэн Монголын анхны Эко бүс дэх боардинг сургуулийг зорин ирсэнд талархал илэрхийлж ирээдүйн их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Сурагч солилцооны хөтөлбөрийн санаачлан, хамтран зохион байгуулсан “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын тэргүүн Б.Мөнхдэлгэр болон Өмнөговь аймгийн ЗДТГ-т талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!

Жич: Солилцооны хөтөлбөрт хамтрагдсан сурагчдын оролцсон ярилцлага болон сурвалжилгыг TBS news болон TBS entertainment news мэдээллийн хөтөлбөрөөр удахгүй хүргэх болно.

Сурагчдын сэтгэгдлээс

https://www.facebook.com/dalanzadgad.om.gov.mn/videos/1364955370814853/