OSCAR NIGHT - ШИНЭ ЖИЛИЙН ҮДЭШ

OSCAR NIGHT

2023 оноо үдэн шинэ оноо угтах шинэ жилийн баяраа бид “Oscar night” сэдвийн дор зохион байгууллаа. Дэлхийн шилдэг киноны гол дүрүүд тайзнаа амилж, А үнэлгээний эзэд өвгөн ааваас бэлэг авч, дуу хуур бүжиг наадам оргилсон хүслийн шинэ жил болов.

Гол болон туслах дүр, гэрэл хөгжим техник гэх мэт тоглолтын гол ажлыг багш нараараа удирдуулан сурагчид өөрсдөө хариуцан ажилласан нь хүүхдийн оролцоог хангасан бас нэг алхам болсныг дуулгахад таатай байна.

Энэ л баяраар бид хуучин оныхоо сайн сайхныг урамшуулж, шинэ ондоо илүү их хичээх урам зориг, итгэл найдварыг бие биедээ бэлэглэдэг өгөөмөр баяр билээ. 2024 ондоо өмнөх амжилтуудаа бататгаж илүү гэгээлэг дурсамжийг бүтээн, ололт амжилт, аз жаргал дүүрэн жил байхыг ерөөе!

Шинэ жилийн үйл ажиллагаанд оролцсон нийт сурагчид, багш, ажилчид, биднийг дэмжин хамтран ажилласан ангиудын ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨЛД талархал дэвшүүлье!