“MAGIC TREE” ХАНДИВЫН АЯН

“MAGIC TREE” ХАНДИВЫН АЯН

Тэрэлж боардинг сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлөөс санаачлан жил бүр шинэ жилийн шидэт хайрцаг буюу “Magic Box ” аянг өрнүүлдэг. Энэ жилийн онцлог бол шидэт хайрцганд бэлгээ цуглуулах бус “Magic Tree” нэрэн дор “Шидэт мод” засан, түүн дээрээ бэлгээ цуглуулсан явдал байлаа. Дараах зорилгын хүрээнд “ Magic Tree ” хандивын аянг зохион байгууллаа.

Үүнд:

- Шинэ жилийг бэлэггүйгээр төсөөлөхийн аргагүй . Тийм ч учраас бяцхан дүү нарынхаа баяр дээр баяр, амьдралд нь аз жаргал нэмэхээр шинэ жилийг тохиолдуулан өөрсдийн боломж бололцоо, сэтгэлээрээ бэлэг цуглуулсан юм.

-Сурагчид маань өөрсдийн сайн дурын үндсэн дээр нэгдэж сургууль даяар хандивын аяныг 2023.12.04-12.20-ны хугацаанд өрнүүлсэн ба 6-12-р ангийн сурагчид, багш ажилчдаас нийт тэнцүү хуваарилсан 13-н уут бэлэг , 70’000 төгрөг, шинэхэн нярайн хувцаснууд болон дулаан оймс , бээлий цугларсныг Налайх дүүргийн 4-р хорооны зорилтот бүлгийн 19-н хүүхдэд хандивласан юм. Бусдын төлөө сэтгэл тавьж, бусадтай баяраа хуваалцъя хэмээн өөрсдийн санаачилгаар энэхүү аяныг өрнүүлсэн нийт сурагчдадаа, тэдгээрийн гэр бүлд мөн ТБС-ийн нийт багш, ажилтан албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

О.Болдбаатар даргатай Налайх дүүргийн 4-р хорооны хамт олонд баярлалаа!

Бусдын төлөө хийсэн буянт үйлс тань Буцаад танд, таны гэр бүлд гэрэл гэгээ нэмэх болтугай!

ХҮНДЭТГЭСЭН: Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн СӨУЗ