МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДАЛБААНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛС АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ 99 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДАЛБААНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Тэртээх 1924 оны 11 сарын 26-ний өдөр Ардын бүгд Найрамдах Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Энэхүү түүхэн үйл явдлын 99 жилийн ойг тохиолдуулан Тэрэлж боардинг сургуулийн хамт олон Монгол улсын төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал ёсоор зохион байгууллаа.

Төрийн далбааг:

• БТА, Алтан гадас одонт, нийгмийн ухааны улсын 23-р олимпиадын тэргүүн байрын шагналт, тэргүүлэх зэрэгтэй багш түүх, нийгмийн ухааны багш Сэнгэдоржийн Удаанжаргал

• Бэлтгэсэн шавь нь Англи хэлний олон улсын Hippo олимпиадад Монголоос шалгарч, олон улсад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон, Монголын сурагчдын холбооны Дэлхийн багш цол тэмдэгт, аргазүйч багш Эрхэмбаярын Ууганбаяр

• Сагсан бөмбөгийн спортын УАШТ-ний хошой алтан медальт, улсын шилдэг холбогч 8-р ангийн сурагч Гантөмөрийн Түвшинсайхан

• Кембриджийн олон улсын шалгалтын хамгийн өндөр оноотой (сургуульд) суралцагч 11-р ангийн сурагч Батжаргалын Мөнх-Эрдэнэ нарт тус тус хүндэтгэн мандууллаа.

Өнөөдрийн суралцагч та бүхэн минь маргаашийн эх орны манлайлагчид билээ.