ОЛОН УЛСЫН КЕМБРИДЖИЙН ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАЛТ

ОЛОН УЛСЫН КЕМБРИДЖИЙН ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ГАРДУУЛАЛТ

2022-2023 оны хичээлийн жилд Кембриджийн олон улсын шалгалтыг 8,10,11-р ангийн сурагчид амжилттай өгсөн билээ. Check point шалгалтын батламжийг хичээлийн жилийн нээлтийн ёслолын үеэр гардуулсан тухай бид мэдээлж байсан.

Энэ удаад IGCSE түвшинд шалгалт өгсөн 31 сурагч математик /Mathematics/, байгалийн ухаан/Combined Science /, Англи хэл / English as a Second Language/, Дэлхийн чиг хандлага /Global Perspectives/ хичээлүүдээр олон улсын шалгалтаа амжилттай өгч Кембриджийн батламж гардан авлаа.

Мөн AS түвшинд таван сурагч AS Pure Mathematics, AS English General Paper

Хичээлүүдээр шалгалт өгч Кембриджийн их сургуулийн Дэд канцлерын гарын үсэг бүхий албан ёсны батламжаа ийнхүү гардан авав.

Жилээс жилд олон улсын шалгалт өгөх сурагчдын тоо нэмэгдэж байгаа билээ. Дэлхийд нэр хүнд бүхий олон улсын шалгалтад сурагчдаа амжилттай бэлтгэн өгүүлсэн эрдэмтэн багш нар, багш сурагчдаа амжилттай зохион байгуулсан хөтөлбөрийн удирдагч БТА Т.Саранчимэг, хүүхдүүдийг бүх талаар дэмжин хамтран ажилласан сурагчдын гэр бүлд халуун талархал илэрхийлье!