УРЛАГИЙН НААДАМ-2023

УРЛАГИЙН НААДАМ-2023

Тэрэлж боардинг сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн урлагийн наадам Монгол бахархлын өдөртэй уялдуулан “Бид Монголын ирээдүй” уриатайгаар амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн тухайд бүтээлч байдлыг дэмжих үүднээс ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ, цаг үетэйгээ хөл нийлүүлэх үүднээс шилдэг REEL төрлүүдийг шинээр оруулсан болно. Түүнчлэн сурагчдын оролцоог хангахын тулд нийт 7 төрлийн тавыг багийн үзүүлбэр байхаар, тэдгээрийн аль нэгд ангийн багш заавал оролцсон нь онцлог байлаа.

Наадмын төрөл:

- Гоцлол дуу

- Уран уншлага

- Найрал дуу

- Загвар

- Жүжигчилсэн тоглолт

- Хамтлаг бүжиг

- Reels төрлүүдээр зохион байгуулагдлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүн:

- Ерөнхий шүүгч, жүжигчин, найруулагч, ИЗОУИС-ийн боловсрол соёлын сургуулийн жүжиглэх урлагийн багш СТА Д.Мөнхтөмөр.

-Шүүгч, Тэрэлж боардинг сургуулийн гүйцэтгэх захирал С.Цэндсайхан

-Шүүгч, Тэрэлж боардинг сургуулийн сургалтын менежер, БТА Ц. Алтанцэцэг

- Шүүгч, ZUER Продакшны artist, “Z news”-ийн хөтлөгч, сошиал контент бүтээгч Н.Энхсанаа тус тус ажиллаж шилдгүүдийг шалгаруулав. Үүнд:

Гоцлол дуу:

1-р байр, Алтан медаль 12*1 ангийн сурагч Э.Ариунцацрал

2-р байр, Мөнгөн медаль 6*1 ангийн сурагч А.Энхлэн

3-р байр, Хүрэл медаль 8*1 ангийн сурагч Ё.Бэлгүтэй

Уран уншлага:

1-р байр, Алтан медаль 8*1 ангийн сурагч А.Сүлд-Очир

2-р байр, Мөнгөн медаль 12*1 ангийн сурагч П.Должин

3-р байр, Хүрэл медаль 9*1 ангийн сурагч Б. Мандахнаран

Найрал дуу ангилалд:

1-р байр - 6*1 анги

2-р байр - 7*1 анги

3-р байр - 12*1 анги

Хамтлаг бүжиг:

1-р байр - 10*1 анги

2-р байр - 12*1 анги

3-р байр - 11*1 анги

Жүжигчилсэн тоглолт ангилалд:

1-р байр - 6*1 анги

2-р байр - 10*1 анги

3-р байр - 7*1 анги

Загвар ангилалд:

1-р байр - 11*1 анги

2-р байр - 7*1 анги

3-р байр - 10*1 анги

Reels ангилалд:

1-р байр - 8*1 анги

2-р байр - 10*1 анги

3-р байр - 12*1 анги тус тус шалгарч, багийн нийлбэр дүнгээр Гран При шагналыг С.Удаанжаргал багштай 12-р анги хүртэж, дэд байрт Д.Цацралтгэрэл багштай 7-р анги, 3-р байранд Ц.Баярцэцэг багштай 8-р анги шалгаран цом, өргөмжлөлийн эзэд боллоо.

Сурагч насныхаа гэгээн мөчийг мөнхөлж баг хамт олноороо наадамд амжилттай оролцсон хайрт шавь нартаа халуун баяр хүргэе!

Бяцхан сурагчдаа идэвхжүүлж, чиглүүлэн амжилттай оролцуулсан анги удирдсан багш та бүхэнд болон дэмжин ажилласан сурагчдын гэр бүлд гүн талархал илэрхийлж байна.