Тэрэлж боардинг сургуулийн нэг онцлог нь суралцагч, багш ажилчид нэг дор амьдарч, хамтдаа дурсамж бүтээн нэгэн гэр бүл #TBSfamily болсонд оршдог билээ.
ДэлгэрэнгүйХувь хүний хөгжил, ахиц дэвшлийг үнэлэх зорилгоор сар бүр зохион байгуулдаг “Recognition Day” үйл ажиллагаа болж Есдүгээр сарын батламжийн эздээ тодрууллаа.
ДэлгэрэнгүйСурагчдын идэвхтэй оролцоо, анги хоорондын эерэг харилцаа, тэнцвэртэй өрсөлдөөнийг хангахын тулд нийт сурагчдыг нас, хүйс эн тэнцүү ✅4 тэнхимд (Hufflepuff, Gryffindor, Slytherin, Ravenclaw) хуваарилан бүтэн хичээлийн жилийн турш төрөл бүрийн үйл ажиллагаанд хамруулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын наадамд сурагчид спортын 12 төрлөөр өрсөлдөж, шилдэгүүд тодорсон юм.
ДэлгэрэнгүйЭрч хүч, эв нэгдэл, ёс зүйг спортоор дамжуулан үлгэрлэх, нийтэч уур амьсгалыг дэмжих, өрсөлдөх чадвар, ялалт ялагдлын үед сэтгэл зүйгээ зөв удирдах чадамжийг дэмжих зорилготой уламжлалт наадам маань амжлттай болж өндөрлөлөө.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургуулийн уламжлалт гэр бүлийн өдөрлөг “ХАМТДАА” уриан дор амжилттай болж өнгөрлөө.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургуулийн 9–12-р ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа, олон улсын өндөр чанартай их сургуулиудад хэрхэн элсэн суралцах тухай Study_UK_Mongolia-гийн хамт уулзалт хийлээ.
Дэлгэрэнгүй2025-2026 оны хичээлийн жилийн сурагчдын өөрийн удирдлагын байгууллага болох СӨУЗ олонхийн саналаар сонгогдсон билээ. О.Оджаргал тэргүүнтэй тус зөвлөлийн анхдугаар ажил болох зурагт хуудасны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйТэрэлж Боардинг сургууль жил бүр СӨУЗ /Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөл/-ийг олонхийн саналаар сонгон томилдог билээ. Сурагчдын дуу хоолойг төлөөлж эрх ашгийг хамгаалан, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаа болон аливаа арга хэмжээнд идэвхтэй оролцон сургуулийн удирдлагатай хамтран ажиллах боломж тус зөвлөлд сонгогдсоноор нээгддэг.
ДэлгэрэнгүйТэрэлж Боардинг сургууль нь олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сурагчдаа Checkpoint, IGCSE, AS & A түвшний шалгалтад амжилттай бэлтгэн оролцуулдаг. 2024–2025 оны хичээлийн жилийн олон улсын шалгалтын дүн гарч бид нээлтийн ёслолын үеэр батламж гардуулсан билээ. https://tbs.edu.mn/post/168483
Дэлгэрэнгүйичээлийн шинэ хичээлийн босгон дээр сурагчдын чөлөөт цагийг дурсамж дүүрэн, урам зоригтой өнгөрүүлэхийн зэрэгцээ хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дөрвөн тэнхимийн уулзалт” гал хөгжөөх наадам энэ жил ч мөн адил сүр жавхаатай болж өнгөрлөө.
ДэлгэрэнгүйНогоон бүсийн үзэсгэлэнт байгальд сүндэрлэсэн, Кембриджийн хөтөлбөртэй Монголын анхны боардинг сургууль “ТЭРЭЛЖ БОАРДИНГ СУРГУУЛЬ” долоо дахь хичээлийн жилээ ёслол төгөлдөр нээлээ.
ДэлгэрэнгүйХүн бүхэн хүүхэд насыг тойрч биш дайрч өнгөрдөг. Өнөөдрийн аав ээж, багш ажилтан хэнд ч болов томоогүй хүүхэд нас байсан билээ...
ДэлгэрэнгүйТэрэлж Боардинг сургууль өнгөрсөн хугацаанд нийт таван удаа 12-р анги амжилттай төгсгөсөн бөгөөд тэд маань өдгөө эх орондоо
ДэлгэрэнгүйӨнгөрөгч хавар Кембриджийн олон улсын шалгалт 8-р ангийн 16 сурагч Lower Secondary Checkpoint түвшний Mathematics, English as a Second Language, Science (Физик, Хими, Биологи) хичээлүүдийн 6 шалгалтыг амжилттай өгч сертификатаа гардсан бол, 10-р ангийн 20 сурагч, 11-р ангийн 20 сурагч IGCSE Upper Secondary түвшний Mathematics, English as a First & Second Language, Science (Физик, Хими, Биологи), Global Perspectives, Computer Science (Дэлхийн чиг хандлага, Компьютер) хичээлүүдийн 3–13 шалгалтыг амжилттай өглөө. Мөн 16 сурагч AS Level түвшний шинжлэх ухаан болон Chinese as a First Language шалгалт өгч, амжилттай үнэлэгдсэн юм.
Дэлгэрэнгүй2024-2025 оны хичээлийн жил өндөрлөж байна. Адал явдлаар дүүрэн, алдаа оноо нь тэнцүүхэн, амжилт бүтээлээр баялаг хичээлийн жилээ хааж уламжлалт “Бид сурлаа” тайлант өдөрлөгөө зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй