TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Энэ удаагийн хүндэт зочин маань:

"Монгол Адууны Диваажин" бодлого, хөтөлбөрийг санаачлагч, Монгол өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж дэлхий дахинд Монгол хүний үнэт чанарыг таниулж яваа, түүхч, эдийн засагч, НҮБ-ын энх тайвны элч Б.Наранбадрах хүрэлцэн ирлээ.

Малчин ахуйн соёл, Монгол хүний үнэт чанар, ондоошил, өрөвч нинжин сэтгэл, өв соёлын талаар сонирхолтой яриа өрнүүлж, сургуулийн маань Монгол бахархлын долоон хоногийн үйл ажиллагаанд үнэ цэнийг бий болгосон ярилцлага боллоо.

Цаг зав гарган хүүхдүүдтэй маань нэгэн өдрийг дулаан яриатай дурсамж дүүрэн өнгөрүүлсэн хүндэт зочин танд талархал илэрхийлье. Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан 6*1 ангийн “Гэр бүлийн зөвлөл”-д нийт сурагчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна.