“ДУЛААН ХУВЦАС” ХАНДИВЫН АЯН

Үүнд:

• Хувцасны хог хаягдал нь дэлхий даяар байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөрөө ихээхэн асуудал болж байна. Жил бүр дэлхий даяар 92 сая тонн хувцас хаягдал үүсдэг бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нийлэг материал, дахин боловсруулах боломжгүй эд нь хөрс, ус бохирдуулж, хүлэмжийн хий ялгаруулдаг. Иймээс ЭКО сургуулийн сурагчид хувцасны зүй зохистой хэрэглээг сурталчилж, цэвэр цэмцгэр тууштай хэрэглээг нэвтрүүлэхэд уриалах.

• Нийгмийн хариуцлагаа багаасаа ухамсарлаж бусдад тустай үйл бүтээх, эмзэг бүлгийн хүүхдүүдэд өвлийг өнтэй давахад бага ч атугай нэмэр тусаа өгөх.

Тус аяныг 2025.11.11-20-ны хооронд зарласан ба Тэрэлж боардинг сургуулийн 6-12-р ангийн сурагчид, багш ажилчдаас өвлийн малгай, ороолт, ноосон өмд, оймс, куртик, цамц, футволк, гутал гэхчлэн нийт 180 гаруй 13 хайрцаг хувцас цугларсныг налайх дүүргийн 3-р хорооны орчим амьдардаг эмзэг бүлгийн дүү нартаа гардуулан өглөө.

Мөн 3-р хорооноос төлөөлөн 2 өрхийн хүүхдүүд болох 7 хүүхэд ирсэн бөгөөд үлдсэн хувцаснуудыг тухайн хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдэд хувааж олгохоор болсон.

ХУВААЛЦАХ соёлд нэгдэн хандивын аянд дэмжлэг үзүүлэн оролцсон ТБС-ийн нийт хамт олон, тэдний гэр бүлд талархал илэрхийлье.

ХҮНДЭТГЭСЭН: Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн СӨУЗ

Жич:Түүнчлэн хандивын аянд идэвхтэй оролцсон багш сурагч, ажилтнуудад талархал гардуулна.