Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваа, Мэдээллийн технологийн нийслэлийн олимпиад 2024 оны 2-р сарын 27, 28 болон 3-р сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн хүндэт зочин илтгэгчээр: МУ-ын Хөл бөмбөгийн шигшээ баг, FC Ulaanbaatar клубийн хамгаалан тоглогч Б.Амгаланбат
ДэлгэрэнгүйАйлчлан ирж буй “” жилээ угтаж айл болгон буузаа хийж буй энэ цаг дор TBS family- ТБС гэр бүлийнхэн бид ч мөн сар шинийн буузаа хийлээ.
ДэлгэрэнгүйАзийн гурав, Дэлхийн дөрвөн удаагийн бодибилдинг фитнесийн аварга, МУГТ З.Угалзцэцэг хүрэлцэн ирж хүүхдүүдэд маань үнэтэй зөвлөгөө өгч, асуултад нь хариулан, гарын үсэг зурж өгөх зэргээр урам хайрласан уулзалт байлаа.
Дэлгэрэнгүй2023-2024 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа, Налайх дүүргийн олимпиадад Тэрэлж боардинг сургуулийн багш сурагчид судлагдахуун бүрд амжилттай оролцон дараах амжилтыг гаргалаа.
Дэлгэрэнгүй2023 оноо үдэн шинэ оноо угтах шинэ жилийн баяраа бид “Oscar night” сэдвийн дор зохион байгууллаа. Дэлхийн шилдэг киноны гол дүрүүд тайзнаа амилж, А үнэлгээний эзэд өвгөн ааваас бэлэг авч, дуу хуур бүжиг наадам оргилсон хүслийн шинэ жил болов.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлөөс санаачлан жил бүр шинэ жилийн шидэт хайрцаг буюу “Magic Box ” аянг өрнүүлдэг. Энэ жилийн онцлог бол шидэт хайрцганд бэлгээ цуглуулах бус “Magic Tree” нэрэн дор “Шидэт мод” засан, түүн дээрээ бэлгээ цуглуулсан явдал байлаа. Дараах зорилгын хүрээнд “ Magic Tree ” хандивын аянг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургууль нь олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд сурагчдаа Check point, IGCSE, AS, A түвшний шалгалтуудад амжилттай бэлтгэн өгүүлснээс энэ жил нийт 46 сурагч олон улсын шалгалтын батламжаа амжилттай гардан авсан. Сургуулийн зүгээс сурагчдын хичээл зүтгэлийг үнэлэх, урамшуулах, хүүхдийг хүүхдээр үлгэрлүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авдаг билээ. Энэ хүрээнд Кембриджийн шалгалтын High, A,B, A* батламж авсан сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэн тус үнэлгээнд хүргэсэн дараах багш нарыг тусгайлан ТАЛАРХЛЫН зоогт урилаа.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлөөс санаачлан дараах зорилгын хүрээнд “Дулаан хувцас” хандивын аяныг өрнүүллээ.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын Тэрэлж боардинг сургууль, “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран “Internship program” хөтөлбөрийн хүрээнд СУРАГЧ СОЛИЛЦОО зохион байгууллаа. Хөтөлбөрт хамрагдаж шалгарсан Өмнөговь аймгийн 10-р ангийн шилдэг 12 сурагч манай сургуульд дөрвөн хоног байрлан 10*1, 10*2 бүлэгт хуваарилагдаж сургалтын болон хичээлээс гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдав.
ДэлгэрэнгүйХүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг билээ.
ДэлгэрэнгүйАнгиудын гэр бүлийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "TBS talk- Зочин илтгэгч" ярилцлагын хоёр дахь дугаарыг Б.Бат-эрдэнэ багштай 9*1 анги амжилттай зохион байгууллаа. Тус ангийн урилгаар “Интермэд” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр А.Мөнхтулга эмч ирж сурагчдад "Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдвээр илтгэл тавив.
ДэлгэрэнгүйТэрэлж боардинг сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн урлагийн наадам Монгол бахархлын өдөртэй уялдуулан “Бид Монголын ирээдүй” уриатайгаар амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн тухайд бүтээлч байдлыг дэмжих үүднээс ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ, цаг үетэйгээ хөл нийлүүлэх үүднээс шилдэг REEL төрлүүдийг шинээр оруулсан болно. Түүнчлэн сурагчдын оролцоог хангахын тулд нийт 7 төрлийн тавыг багийн үзүүлбэр байхаар, тэдгээрийн аль нэгд ангийн багш заавал оролцсон нь онцлог байлаа.
ДэлгэрэнгүйТусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ байгуулагдаж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2023” Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 280 хүүхэд иргэний андгай өргөж, батламжаа авлаа. Батламжийг налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Шадар сайд С.Амарсайханы ахлах зөвлөх, ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил нар батламж гардууллаа.
Дэлгэрэнгүй