БАЯРТ МЭДЭЭ

БС-ийн сургалтын менежер, МУ-ын зөвлөх багш Ч.Алтанцэцэг төрийн дээд ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР шагнагдаж нийслэлийн Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазараас шагналаа гардан авлаа.

Тэрээр боловсролын салбарт 1984 оноос хойш тасралтгүй 37 дахь жилдээ ажиллаж буй мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар бүхий туршлагатай шилдэг боловсон хүчин билээ.

Монгол улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй энэ үед төрдөө үнэлэгдэж түмэндээ хүндлэгдэн эрхэм шагналын эзэн болсон хүндэт багшдаа халуун баяр хүргэж хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань улам их амжилт ерөөе!

Та болон таны гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх сайн сайхныг ерөөе

ТБС-ийн хамт олон