Манай сургуулийн багш, ажилтнууд сэтгэл зүйч, сургагч багш Д.Наранцэцэгийн сургалтад хамрагдлаа. Зочин багш Д.Наранцэцэг нь:
Насанд хүрэгчдийн EQ түвшин тогтоох эрхтэй сэтгэл зүйч
Заах арга зүйч, сургагч багш
Удирдахуйн ухааны магистр
Тэрээр ОУХ “Найрамдал” цогцолбор, Монголын Рояаль академи, “Юнайтед Бродерс Групп” ХХК, “Мишээл Мета Молл” ХХК, “Мишээл Сити-Ар И Эм” ХХК зэрэг байгууллагад бүлгийн удирдагч, арга зүйч, маркетинг, хүний нөөц, үйл ажиллагаа болон гүйцэтгэх удирдлагын чиглэлээр ажиллаж ирсэн арвин туршлагатай. Мөн “Тогло, инээ, сур” ТББ, “Дүү нараа идэвхжүүлэх төв” ТББ, Хүүхдийн хөлбөмбөгийн академи зэрэг хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн байгууллагуудыг удирдан ажиллажээ.
Сургалтын үеэр багш нар маань:
Өөрсдийн дотоод сэтгэл, мэдрэмжээрээ аялж,
Нандин дурсамжуудаа сэргээн хуваалцаж,
Эерэг, өөдрөг сэтгэлгээний хүчийг мэдэрч,
Хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэн,
Ажил, амьдралдаа хэрэгжүүлэх үнэ цэнтэй мэдээлэл, шинэ ойлголтуудыг олж авлаа.
Өдөр тутмын завгүй хэмнэлээс түр хөндийрч, өөрийгөө болон нэгнээ илүү сайн ойлгон, тархиа сэргээж, ухаанаа тэлсэн өгөөжтэй бөгөөд дурсамжтай сургалт байлаа.
Бидэнд өөрсдийн дотоод ертөнцөө чагнах, дурсамжаа хуваалцах, инээмсэглэх, эргэцүүлэн бодох боломжийг бүрдүүлж, ажил амьдралд нэн хэрэгтэй мэдлэг, урам зориг хайрласан Д.Наранцэцэг багшдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!







