“MINI TEACHERS – MINI RECOGNITION”

“Сурагчийн нэг өдөр” үйл ажиллагааны нээлтийн үеэр төгсөх ангийн сурагчид мэргэжлийн багш нараасаа энгэрийн тэмдгээ гардан авч, багшлах болон бусад ажил үүргээ албан ёсоор хүлээн авсан билээ.

Бяцхан багш нар маань ажиллах хугацаандаа манай сургуулийн багш нарын хэрэгжүүлдэг бас нэгэн чухал үйл ажиллагаа болох сурагчдын ахиц дэвшил, хичээл зүтгэлийг үнэлэн урамшуулдаг “Recognition Day”-ийн жижигрүүлсэн хувилбар — “Mini Recognition Day”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр тэд:

Хичээлдээ хамгийн идэвхтэй оролцсон сурагч

Хамгийн идэвхтэй анги

Сурагчийн дүрдээ хамгийн сайн орж, үлгэр жишээ оролцсон багшийг шалгаруулан урамшуулсан юм.

“Хичээл заах хэцүү юм байна. Харин хичээн суралцаж буй олон хүүхдээс онцгой нэгнийг сонгох бүр ч хэцүү байлаа” хэмээн бяцхан багш нар маань сэтгэгдлээ хуваалцаж байв.

Ингээд сурагчид маань ямар ажил, үүрэг гүйцэтгэж, хичээл зүтгэл, идэвх оролцоогоороо хэнийг онцлон шалгаруулсныг танилцуулъя.

Албан үүрэг → Орлон ажилласан сурагч → Онцлон шалгаруулсан сурагч, анги, багш /баруун тийш дарж үзэх/

Гүйцэтгэх захирал У.Чингүүн Нийгмийн ажилтан Г.Дашдэмбэрэл, түүхийн багш Г.Эрдэнэбулган

Сургалтын менежер О.Жаргалсайхан Бага ангийн багш А.Төгөлдөр

Нийгмийн ажилтан Г.Дашдэмбэрэл 7-р анги

Эмч, нийгэм судлалын багш О.Хулан 9×1 бүлэг

Бага ангийн багш А.Төгөлдөр Бага анги

Англи хэлний багш Б.Билгүүтэй 10×1 ангийн сурагч П.Хурзаяа

Математикийн багш Б.Эдмон 10×1 ангийн сурагч О.Тэлмүүн

Математикийн багш Э.Анар 11×1 ангийн сурагч Ё.Бэлгүтэй

Математикийн багш, Олон улсын хөтөлбөрийн удирдагч Г.Дөлгөөн 8×1 ангийн сурагч О.Одсайхан

Хөгжим, эдийн засгийн багш А.Билгүүнбаяр 6×1 ангийн сурагч Б.Бишрэлт

Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Б.Мандахнаран 10×1 анги

Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Н.Нандинзаяа 9×1 ангийн сурагч Д.Анхбаяр

ICT-ийн багш Р.Санчир 11×1 ангийн сурагч Ч.Барсболд

Биеийн тамирын багш С.Очхүү 11×1 анги

Хятад хэл, дотуур байрны багш О.Оджаргал 8×1 ангийн сурагч Очир-Эрдэнэ

Дүрслэх урлагийн багш Т.Хүслэн Бага ангийн сурагч М.Монголжингоо

Химийн багш Д.Ану 10×1 ангийн сурагч Г.Идэрхүлэг

Сэтгэл зүйч, охидын давхрын багш Ц.Энхцэцэг 8×1 ангийн сурагч Нандин

Биологийн багш Б.Ирмүүн 6×1 анги

Физикийн багш М.Энгүүн 6×1 ангийн сурагч Б.Батбуян

Англи хэл, Дэлхийн чиг хандлага хичээлийн багш Ч.Даваасүрэн 9×1 ангийн сурагч Б.Баяжил

“Өөрийгөө ялах” EQ сургалтын шилдэг оролцогч 13×1 ангийн сурагч Т.Саранчимэг

Ийнхүү хичээл зүтгэл, идэвх оролцоогоороо бусдыгаа манлайлсан сурагчид, анги хамт олон, багш нар “MINI RECOGNITION” батламжаа гардан авлаа.

Багшийн хөдөлмөрийн үнэ цэн, хариуцлагыг биеэрээ мэдэрч, суралцсан бүхэн нь хүүхэд насных нь хамгийн нандин дурсамжийн нэг болон үлдэх болтугай!