Монголын багш нарын 60, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийг тохиолдуулан манай сургуулийн уламжлалт **“Сурагчийн нэг өдөр”** үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ өдөр төгсөх ангийн сурагчид маань сургуулийн захирал, менежер, багш, дотуур байрны багш, эмчийн үүргийг хүлээн авч, харин багш нар маань нэгэн бүтэн өдрийг сурагчийн амьдралаар амьдарсан хөгжилтэй, дурсамжтай өдөр байлаа.
Хичээлийн бэлтгэлээ хариуцлагатай хангаж,
Сэтгэл гарган сургуулиа чимэглэж,
Ур чадвараа дайчлан хичээлээ ойлгомжтой зааж,
Багшийн хөдөлмөр, хариуцлагын талаар ухаалаг дүгнэлт хийсэн төгсөх ангийн сурагчдаараа бахархахгүй байхын аргагүй байлаа.
Тэдний хичээл зүтгэл, бүтээлч байдал, манлайлах ур чадвар, аливаад хандах хариуцлагатай хандлагыг харахад **манай эх орны ирээдүй гэрэлтэй байна даа** гэсэн итгэл улам батжив.
Мөн энэ өдрийн “шинэхэн захирал, менежер, багш нар” болсон ах, эгч нарынхаа үгийг сайн сонсож, хичээлдээ анхааралтай, идэвхтэй оролцсон дүү нартаа баярлалаа.
Энэ өдөр сурагчид маань багшийн хөдөлмөрийн үнэ цэн, хариуцлагыг илүү сайн ойлгож, багш нар маань сурагчдынхаа ертөнцөөр аялсан инээд хөөр, аз жаргал, нандин дурсамжаар дүүрэн сайхан өдөр байлаа.
**Эрхэм багш нартаа Монголын болон Дэлхийн багш нарын өдрийн мэндийг дахин хүргэе!**







