Тэрэлж Боардинг Сургуулийн нэгэн онцлог бол сурагчид, багш, ажилтнууд нэг дээвэр дор амьдарч, суралцаж, хөдөлмөрлөж, хамтдаа дурсамж бүтээн, нэгэн гэр бүл мэт #TBSfamily болон амьдардагт оршдог билээ.
Тиймээс бид гэр бүлийнхээ гишүүн бүрийн төрсөн өдрийг эрхэмлэн, сар бүрийн сүүлийн долоо хоногт хамтдаа тэмдэглэж, баяр баясал, аз жаргалаас нь хуваалцдаг сайхан уламжлалтай.
Энэ удаад зуны амралтын сарууд болох долоо, наймдугаар сар болон есдүгээр сард төрсөн сурагчид, багш, ажилтнуудынхаа төрсөн өдрийг хамтатган халуун дулаан уур амьсгал, инээд хөөр, дурсамжаар дүүрэн тэмдэглэлээ.
Төрсөн өдрийг илүү онцгой, мартагдашгүй болгодог бидний уламжлалт мөчүүд:
Амтат аяган бялуу
Хүслээ шивнэн лаагаа үлээх догдлом мөч
Анги, хамт олныхоо сэтгэлийн үгсийг шингээсэн ил захидал
Уламжлалт бэлгээ гардан авах баярт агшин
Сургуулийнхаа хамт олноор төрсөн өдрийн дуугаа дуулуулан, халуун алга ташилтаар мялаалгах мөч
Хүн бүрийн төрсөн өдөр бол энэ хорвоод мэндэлсэн тэр л хүний давтагдашгүй оршихуй, үнэ цэнийг сануулдаг онцгой өдөр. Харин #TBSfamily-ийн хувьд энэ өдөр зөвхөн нэг хүний баяр биш — бид бүгдийн хамтын баяр байдаг.
Долоо, найм, есдүгээр сард төрсөн нийт сурагч, багш, ажилтнууддаа ТӨРСӨН ӨДРИЙН ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ!
Та бүхний минь шинэ нас
хайр,
инээд хөөр,
аз жаргал,
амжилт бүтээл,
сайхан дурсамжаар дүүрэн байх болтугай!
HAPPY BIRTHDAY, #TBSfamily!












