Монголын Рагбигийн Холбооноос 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн ЕБС-иудын Рагбигийн аварга шалгаруулах тэмцээн 2026 онд U12, U14, U16, U18 гэсэн дөрвөн насны ангиллаар Таг рагби болон Рагби 7 төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь ЕБС-ийн хүүхэд, багачуудын дунд рагби спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ 2027 онд Хонг Конгт зохион байгуулагдах Азийн U16, U18 насны Рагби 7 АШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багийг бүрдүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн тэмцээнд 8 сургуулийн 400 орчим сурагч оролцлоо.
Тэрэлж Боардинг сургуулиас U14 болон U16 насны хөвгүүдийн баг өрсөлдсөнөөс U14 багийн тамирчид хэсгийн шатанд маш сайн тоглож, дараагийн тэмцээнүүдэд улам хүчтэй өрсөлдөх үнэтэй туршлага хуримтлууллаа.
Харин манай U16 насны хөвгүүдийн баг ДЭД БАЙР эзэлж, сургуулийнхаа рагбигийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ!
Энэ бол Тэрэлж Боардинг сургуулийн хөвгүүдийн рагбигийн баг анх удаа медалийн тавцанд гарсан ТҮҮХЭН АМЖИЛТ юм!
Хөвгүүдийнхээ хичээл зүтгэл, тууштай байдал, багийн ажиллагаа, спортын талбарт гаргасан хөдөлмөрөөр нь бахархаж байна.
Тамирчиддаа болон тэднийг бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч- спортын дэд мастер, улсын шигшээ багийн тамирчин, ТБС-ийн багш Жожи Боги Jay Knight танд халуун баяр хүргэж, улам өндөр амжилтыг хүсэн ерөөе!
ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ!






