Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийг угтан Налайх дүүргийн боловсролын байгууллагуудын багш, ажилтнуудын дунд зохион байгуулсан спортын 6 төрөлт тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Багш, ажилтнуудыг спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилготой тус тэмцээн сагсан бөмбөг, волейбол, бадминтон, дартс, шатар, ширээний теннис гэсэн 6 төрлөөр явагдсан юм.
Тэрэлж Боардинг сургуулийн багш, ажилтнууд Налайх дүүргийн НТБТ, GMIT, Чандмань-Эрдэнэ сургуультай хамтарсан баг бүрдүүлэн тус тэмцээнд амжилттай оролцлоо.
Тэмцээний эрэгтэй волейболын төрөлд манай сургуулиас:
Түүхийн багш, БТА Б.Жавхлантөгс
Биеийн тамирын багш Э.Чойжилсүрэн
Соёл, олон нийтийн ажилтан Г.Мөнххүслэн
Мэдээллийн технологийн багш Б.Пүрэвбаатар
нар хамтарсан багийн бүрэлдэхүүнд амжилттай тоглож, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ.
Спортын талбарт эрч хүч, авхаалж самбаа, хурд хүч, багийн ажиллагаагаа сорин сургуулиа төлөөлөн оролцсон нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
Эрхэм багш нартаа удахгүй тохиох Монголын багш нарын баярын мэндийг урьдчилан хүргэе!
#TereljBoardingSchool #TBS #БагшНар #СпортынТэмцээн #Волейбол #ХүрэлМедаль #НалайхДүүрэг





