Тэрэлж Боардинг сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн уламжлалт Гэр бүлийн “ХАМТДАА” өдөрлөг халуун дулаан уур амьсгал, инээд хөөрөөр дүүрэн болж өнгөрлөө.
Хүүхдийн хөгжил, төлөвшил, амжилтын хамгийн чухал түшиг бол гэр бүл–сурагч–сургууль нэг зорилгын төлөө хамтдаа байх явдал билээ.
Өдөрлөгийн үеэр туг далбаа мандуулах ёслол болж, сурагчид сэтгэгдлээ хуваалцан, гэр бүлүүд үрстэйгээ нөхөрлөлийн бүжиг бүжиж, төрөл бүрийн өртөөгөөр аялан мэдээлэл авч, хамтдаа тоглож, ярилцаж, бүтээж, нэг нэгнээ илүү танин мэдсэн дурсамжтай нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Хүүхдүүдийнхээ ертөнцөд зочин биш, хамтрагч нь болж, бидэнтэй энэ өдрийг бүтээлцсэн нийт гэр бүлүүддээ баярлалаа.
ХАМТДАА БҮТЭЭЖ,
ХАМТДАА ХӨГЖИЖЦГӨӨЕ!
#TereljBoardingSchool #TBS #ХАМТДАА #FamilyDay #LearnersTodayLeadersTomorrow







