Манай сургуулийн уламжлалт “TBS CUP-2026” спортын наадамд сурагчид спортын 11 төрлөөр ур чадвар, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний туршид багийн ажиллагаа, нөхөрсөг өрсөлдөөн, спортын ёс зүй, хөгжөөн дэмжигчдийн урам зориг хосолсон олон сайхан мөчүүд өрнөсөн юм.
Волейбол
• Ахлах эрэгтэй — Slytherin
• Ахлах эмэгтэй — Ravenclaw
• Дунд — Gryffindor
5х5 сагсан бөмбөг
• Ахлах эрэгтэй — Slytherin
• Дунд эрэгтэй — Hufflepuff
• Холимог нас — Ravenclaw
Буухиа гүйлт
• Ахлах — Gryffindor
• Дунд — Gryffindor
Олс таталт
• Ахлах — Ravenclaw
• Дунд — Gryffindor
Хөгжилтэй буухиа
• Дунд анги — Ravenclaw
Дуут жагсаалын үзлэг
• Ахлах анги — Slytherin
Шатар
• Ахлах эрэгтэй — 11-р анги, Ү. Тэнгис /Hufflepuff/
• Ахлах эмэгтэй — 10-р анги, П. Хурзаяа /Gryffindor/
• Дунд эрэгтэй — 9-р анги, У. Билгүүн /Slytherin/
• Дунд эмэгтэй — 8-р анги, П. Гэрэл /Slytherin/
Даам
• Ахлах эрэгтэй — 10-р анги, Ш. Билгүүтэй /Gryffindor/
• Ахлах эмэгтэй — 11-р анги, Ж. Баасандолгор /Slytherin/
• Дунд эрэгтэй — 9-р анги, Ч. Баяндалай /Slytherin/
• Дунд эмэгтэй — 9-р анги, А. Болортунгалаг /Slytherin/
Ширээний теннис
• Ахлах эрэгтэй — 10-р анги, Б. Тамиргол /Slytherin/
• Ахлах эмэгтэй — 12-р анги, Н. Нандинзаяа /Ravenclaw/
• Дунд эрэгтэй — 9-р анги, Б. Тамиргол /Hufflepuff/
• Дунд эмэгтэй — 8-р анги, Э. Энх-Хүслэн /Hufflepuff/
Дартс
• Ахлах эрэгтэй — 11-р анги, Г. Нарантүшиг /Slytherin/
• Ахлах эмэгтэй — 10-р анги, Б. Эгшиглэн /Gryffindor/
• Дунд эрэгтэй — 9-р анги, Ш. Төрболд /Gryffindor/
• Дунд эмэгтэй — 9-р анги, Т. Энх-Ундрал /Gryffindor/
Богино зайн гүйлт
• Ахлах эрэгтэй — 12-р анги, Э. Анар /Ravenclaw/
• Ахлах эмэгтэй — 12-р анги, М. Энгүүн /Gryffindor/
• Дунд эрэгтэй — 9-р анги, Ш. Төрболд /Gryffindor/
• Дунд эмэгтэй — 9-р анги, Т. Энх-Ундрал /Gryffindor/
• Бага эрэгтэй — 5-р анги, Э. Ирмүүн /Slytherin/
• Бага эмэгтэй — 5-р анги, М. Монголжингоо /Slytherin/
Ийнхүү спортын төрөл бүрд өрнөсөн нөхөрсөг, шударга өрсөлдөөний дүнгээр 12 дугаар ангийн суралцагч Г. Дөлгөөн ахлагчтай SLYTHERIN тэнхим нийлбэр дүнгээр тэргүүлж, “TBS CUP-2026” спортын наадмын аваргын алтан цомын эзэн боллоо.
Спортын талбайд тэнхим, баг хамт олноо төлөөлөн хүч сорьж, идэвх санаачилгатай оролцсон нийт баг тамирчид, халуун дотноор дэмжиж, урам зориг хайрласан нийт сурагчид, мөн тэмцээнийг шударга, хариуцлагатай зохион байгуулсан эрхэм багш, шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний хичээл зүтгэл, нөхөрсөг өрсөлдөөн, хамтын ажиллагаа, спортын ёс зүй нь “TBS CUP-2026” спортын наадмыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.
TBS CUP-2026 — Хамтдаа өрсөлдөж, хамтдаа хөгжиж, хамтдаа бүтээлээ!








