TBS CUP 2026 СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ!

Сурагчдын эрүүл, зөв амьдралын хэв маягийг дэмжиж, эрч хүч, эв нэгдэл, ёс зүйг спортоор дамжуулан төлөвшүүлэх зорилготой уламжлалт TBS CUP 2026 спортын наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Манай сургууль хүүхэд бүрийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, анги хамт олны эерэг харилцааг дэмжих, тэнцвэртэй бөгөөд шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор нийт сурагчдаа нас, хүйсийн харьцааг харгалзан дараах 4 тэнхимд хуваарилдаг уламжлалтай. Үүнд:

Hufflepuff

Gryffindor

Slytherin

Ravenclaw

Эдгээр тэнхим хичээлийн жилийн туршид спорт, урлаг, соёл болон бусад олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ.

Энэ удаагийн TBS CUP 2026 спортын наадмаар сурагчид нийт 11 төрлийн спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээн, уралдаанд тэнхим, баг хамт олноо төлөөлөн идэвх санаачилгатай оролцсон нийт тамирчдадаа;

Халуун дотноор дэмжиж, урам зориг хайрласан сурагчдадаа;

Тэмцээнийг мэргэжлийн түвшинд, шударга, хариуцлагатай зохион байгуулсан эрхэм багш, шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Та бүхний хичээл зүтгэл, идэвх оролцоо, спортын ёс зүй, нөхөрсөг өрсөлдөөн нь TBS CUP 2026 наадмыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Спортоор дамжуулан нөхөрлөж, хамтдаа хөгжиж, хамтдаа амжилтад хүрцгээе!