Тэрэлж Боардинг сургууль жил бүр амжилтын маань гол тулгуур болсон шилдэг сурагчид болон чин сэтгэлээсээ ажилладаг багш нарынхаа хөдөлмөр, амжилтыг алдаршуулан “Талархлын зоог”-т урьдаг уламжлалтай билээ.
Энэ жил Кембрижийн олон улсын Checkpoint, IGCSE, AS түвшний шалгалтуудад онцгой амжилт үзүүлсэн нийт 12 сурагч, тэднийг шалгалтад амжилттай бэлтгэсэн 4 багшаа "Тэрэлж Бумбан Тур" олон улсын жуулчын бааз дахь дээд зэрэглэлийн ресторанд хүлээн авч, бас нэгэн гайхалтай “Талархлын оройн зоог”-ийг зохион байгууллаа.
Сурагчдын маань шөнө дөл болтол хичээлээ давтан, зорилгынхоо төлөө гаргасан хөдөлмөр, тэвчээр, тууштай байдал ийнхүү бодит үр дүнд хүрлээ.
Checkpoint — Mathematics, ESL, Science шалгалтын онцгой амжилтын эзэд:
О.Биндэрьяа — 9-1 анги
М.Мишээл — 9-1 анги
А.Энхлэн — 9-1 анги
Г.Энхсүрэн — 9-1 анги
А.Болортунгалаг — 9-1 анги
IGCSE Англи хэл, Математикийн шалгалтад А үнэлгээ авсан сурагчид:
А.Сүлд-Очир — 11-1 анги
Ү.Тэнгис — 11-1 анги
IGCSE түвшний хичээлийг нэг жилийн хугацаанд судлан, онцгой амжилт үзүүлсэн сурагчид:
Б.Тамиргол — 10-1 анги, Хятад хэл, A*
З.Зунаа — 10-1 анги, Хятад хэл, A*
Н.Үжин — 10-1 анги, Англи хэл — Төрөлх хэл, B; Дэлхийн чиг хандлага
Ц.Ирмүүн — 10-1 анги, Англи хэл — Хоёр дахь хэл, B
AS түвшний онцгой амжилтын эзэн:
11-1 ангийн сурагч Ч.Эрдэмтөгс AS түвшний Математик, Англи хэлний шалгалтуудаа А үнэлгээтэй амжилттай өглөө.
Тэрээр анх хоёр жилийн хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд шамдан судалж, шалгалтаа амжилттай өгснөөр сурлагын өндөр амжилтын гайхалтай жишиг тогтоож байсан билээ. Түүний амжилтыг доод ангийн дүү нар нь ч давтан харуулж чадлаа!
Аливаа том амжилтын ард гайхалтай багш нараас бүрдсэн хүчирхэг баг хамт олон байдаг.
Сурагчдаа чиглүүлж, цуцашгүй хөдөлмөр, хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшлээрээ амжилтын замыг нь зассан эрхэм багш нар:
Ц.Цэрэндулам — Химийн багш, БТА, Алтан гадас одонт
Г.Өлзийбат — Математикийн багш, БТА, Алтан гадас одонт
С.Эрдэнэ — Физикийн багш, БТА, Алтан гадас одонт
Ш.Отгонцэцэг — Математикийн багш, БТА, Алтан гадас одонт
Та бүхэндээ гүн талархал илэрхийлье!
Та бүхэн зөвхөн хичээл заагаад зогсохгүй, сурагч бүрийнхээ хүсэл мөрөөдөлд итгэж, урам зориг, итгэл найдвараар үргэлж тэтгэж байдаг билээ.
Энэхүү сайхан үдэш болон бахархам амжилтуудыг бодит ажил хэрэг болгосон нийт сурагч, багш, ажилтан, гэр бүлүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Амжилт бүрийн ард хөдөлмөр бий.
Амжилтыг тэтгэгч хүч нь итгэл, дэмжлэг, хамтын ажиллагаа билээ.




