Хичээлийн шинэ жилийн эхэнд багш сурагчдаа илүү ойр дотно болгох, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгоор Тэрэлж боардинг сургуулийн гүйцэтгэх захирал С.Цэндсайхан, сургалтын менежер БТА Ц. Алтанцэцэг, олон улсын хөтөлбөрийн зохицуулагч, БТА Т. Саранчимэг, түүхийн багш, Алтангадас одонт Б. Жавхлантөгс, соёл, спорт, олон нийтийн ажилтан Ц. Төгөлдөр багш нар сурагчийн ширээний ард сууж байсан тэрхүү гэгээн дурсамжаа сэргээн, сурагчидтай ярилцлага өрнүүллээ.
Багш нар маань сурагч ахуй цагийн дурсамж, тухайн цаг үеийн нийгмийн онцлог, түүнтэй уялдсан суралцах арга барил, сурагч насны шохоорхол, баяр хөөр, алдаа оноо, түүнээс авсан сургамж, үнэт туршлагаа хуваалцаж, шууд хэрэгжүүлэхүйц үр өгөөжтэй уриалга, зөвлөгөөгөөр яриагаа өндөрлөв.
Энэхүү чин сэтгэлийн яриа багш, шавийн гүн холбоог илтгэн, хүүхэд бүрийн сэтгэлд ухаарал, хайр, хүндэтгэлийн үрийг тарьж өгсөн гэдэгт бид итгэлтэй байна.