КЕМБРИДЖИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТ ӨГСӨН СУРАГЧИД БАТЛАМЖАА ГАРДЛАА

Өнгөрөгч хавар Кембриджийн олон улсын шалгалт 8-р ангийн 16 сурагч Lower Secondary Checkpoint түвшний Mathematics, English as a Second Language, Science (Физик, Хими, Биологи) хичээлүүдийн 6 шалгалтыг амжилттай өгч сертификатаа гардсан бол, 10-р ангийн 20 сурагч, 11-р ангийн 20 сурагч IGCSE Upper Secondary түвшний Mathematics, English as a First & Second Language, Science (Физик, Хими, Биологи), Global Perspectives, Computer Science (Дэлхийн чиг хандлага, Компьютер) хичээлүүдийн 3–13 шалгалтыг амжилттай өглөө. Мөн 16 сурагч AS Level түвшний шинжлэх ухаан болон Chinese as a First Language шалгалт өгч, амжилттай үнэлэгдсэн юм.

Онцлох амжилтууд:

12*1 ангийн сурагч Б. Чингүн – AS Level Mathematics A

12*1 ангийн сурагч Ц. Баргажингоо – AS Level Chinese A

10*1 ангийн сурагч Ч. Эрдэмтөгс – IGCSE Mathematics A*, English A*

10*1 ангийн сурагч Ч. Даваасүрэн – IGCSE Mathematics A, Combined Science A

10*1 ангийн сурагч А. Мөнхжин – IGCSE English A

9*1 ангийн сурагч Ц. Ирмүүн – Checkpoint English A, Mathematics A

9*1 ангийн сурагч Н. Үжин – Checkpoint English A, Mathematics A

Ийнхүү сурагчид маань чамгүй их хөдөлмөр, хичээл зүтгэл гарган олон улсын нэр хүндтэй шалгалтыг амжилттай өгч, шинэ хичээлийн жилийн гараагаа өндөр амжилтаар эхлүүллээ.

Эрхэм шавь нартаа халуун баяр хүргэж, энэ хичээлийн жилийн улс, олон улсын шалгалтуудад нь улам өндөр амжилт хүсье!

Мөн сурагчдаа чин сэтгэлээсээ бэлтгэн, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлсэн эрдэмтэн багш нартаа, Олон улсын хөтөлбөрийн удирдагч БТА Т. Саранчимэг багшдаа сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийлье!