“БИД СУРЛАА - 2025” ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ

Энэхүү өдөрлөг нь сурагч бүрийн академик хичээлээр суралцсан мэдлэг, хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан туршлага, бие даах чадварт гарсан ахицыг гэр бүлийнхэн, багш сурган хүмүүжүүлэгчидтэйгээ хуваалцдаг үнэ цэнтэй мөч байдаг билээ.

Зарим сурагчид улсын болон олон улсын шалгалт өгсөн туршлагаа хуваалцаж, зорилгоо танилцуулсан бол зарим нь спорт урлагийн амжилт, шинжлэх ухааны хичээлээр олж авсан мэдлэг, өөрийн гараар хийсэн бүтээлээ танилцуулах гэх мэт тус тусын онцлог бүхий тайлан болж өнгөрлөө.

Энэ хичээлийн жилд хамгийн сайнаараа хичээсэн хайрт шавь нартаа, эерэг хандлагыг эрхэмлэн бүтээлчээр хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье! Та бүхэн зуныг зугаатай сайхан өнгөрөөгөөрэй. Ирэх намар илүү эрч хүчтэй эргэн уулзацгаая!

Хүндэтгэсэн: Тэрэлж боардинг сургуулийн хамт олон