Олон улсын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “3x3” сагсан бөмбөгийн тэмцээний U15 насны ангилалд Тэрэлж Боардинг сургуулийн “TBS Lions” хөвгүүдийн шигшээ баг амжилттай оролцож дэд байр эзлэн МӨНГӨН медаль хүртлээ.
Human International School–ээс зохион байгуулсан тус тэмцээнд төрийн бус өмчийн, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэгч 21 сургуулийн шигшээ багууд өрсөлдсөн юм.
Тэмцээнд багаа амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулагч Г. Мөнххүслэн багшдаа болон тамирчин М.Ананд, Г. Түвшинсайхан, Г.Нарантүшиг, Д.Баярбаясгалан нарт халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд улам их амжилт гаргахыг ерөөе!