Тэрэлж боардинг сургууль 6-12-р ангийн сурагчдын сургууль, дотуур байрны журмын хэрэгжилт болон хувийн зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор хичээлийн улирлын туршид ДҮРЭМТ ХУВЦАС, ЦАГ БАРИМТЛАЛ, АРИУН ЦЭВЭР, ДЭГ ЖУРАМ, ЭД АЖ АХУЙ, ХИЧЭЭЛИЙН ЯВЦ зэрэг үзүүлэлтээр шилдэг ангийг шалгаруулдаг билээ.
Уралдаанд СӨУЗ гишүүд хяналт тавин дүгнэснээс Ц. Баярцэцэг багштай 9*1 анги манлайлан WOW vs GG уралдааны хагас жилийн ялагч болсон юм.
Уралдааны шагнал өвөрмөц байдаг ба энэ удаад хүүхдүүдэд маань Монгол уламжлал, өв соёлтойгоо танилцах аялалд хамрагдлаа. Тодруулбал:
ТБС-ийг сүү, цагаан идээгээр хангадаг "Эрүүл сүрэгтэн" Я.Батдэлгэрийнд зочлон:
Морь унах
Үнээ саах
Мод хагалах
Сүү хөөрүүлэх гэх мэт ажил хийж нэгэн өдрийг уламжлалт ахуй соёлыг талаар танин мэдэж дурсамж дүүрэн өнгөрүүллээ. Биднийг ирнэ гээд бэлдчихсэн байсан тул Я.Батдэлгэр эгч маань амттай тараг, өрмөөр дайллаа. Өөрсдийнх нь амтархан идэх дуртай цагаан идээ зах зээлд байдаг үнээсээ хэд дахин илүү хөдөлмөрөөр бүтдэгийг хүүхдүүд маань биеэрээ мэдэрч туршлага хуримтлуулсан өдөр байлаа.