TBS TALK- ЗОЧИНТОЙ ЯРИЛЦАХ ЦАГ

Сар бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “TBS talk" зочны цагийн дөрөвдүгээр сарын зохион байгуулагчаар Б.Болормаа багштай 10”1 ангийн гэр бүлийн зөвлөл зохион байгууллаа.

Тус ангийн урилгаар хүндэт зочин:

Монгол улсын багийн анхны легионер тоглогч, Монгол улсын шигшээ багийн тамирчин, Хашхан клубийн тоглогч, Олон улсын спортын мастер, Гантогтохын Хандсүрэн хүрэлцэн ирлээ.

Мөн манай сургуулийн волейболын шигшээ багийн тамирчин сурагчдад “Волейболын үндсэн техник”-ийг зааж өөрийн ур чадвар, туршлагаасаа хуваалцлаа.

Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаж алтан цагаа зарцуулсан зочиндоо болон зохион байгуулсан 10”1 ангийн "Гэр бүлийн зөвлөл" болон “TG SPORT” компанийн захирал Б.Энхтөгөлдөр, менежер С.Хосбаяр нарт талархал илэрхийлье!