ТАЛАРХЛЫН ЗООГ

ТАЛАРХЛЫН ЗООГ

Тэрэлж боардинг сургууль нь олон улсын Кембриджийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд сурагчдаа Check point, IGCSE, AS, A түвшний шалгалтуудад амжилттай бэлтгэн өгүүлснээс энэ жил нийт 46 сурагч олон улсын шалгалтын батламжаа амжилттай гардан авсан. Сургуулийн зүгээс сурагчдын хичээл зүтгэлийг үнэлэх, урамшуулах, хүүхдийг хүүхдээр үлгэрлүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ авдаг билээ. Энэ хүрээнд Кембриджийн шалгалтын High, A,B, A* батламж авсан сурагчид болон сурагчдаа амжилттай бэлтгэн тус үнэлгээнд хүргэсэн дараах багш нарыг тусгайлан ТАЛАРХЛЫН зоогт урилаа. Үүнд:

- 8-1 ангийн сурагч Ч.Даваасүрэн – Check point шалгалтын High үнэлгээ

IGCSE Upper Secondary түвшний Mathematics, English as a Second Language Science (Физик, Хими, Биологи), Global Perspectives, Computer Science (Дэлхийн чиг хандлага, Компьютер) хичээлүүдийн нийт 3-13 шалгалтуудыг амжилттай өгснөөс:

- 10-1 ангийн сурагч Б.Мөнх-Эрдэнэ English A , Mathematics A

- 10-1 ангийн сурагч Б.Мишээл English A*

- 10-1 ангийн сурагч Э.Энхтөр English A*

- 10-1 ангийн сурагч Х.Номундарь English А

- 10-1 ангийн сурагч Э.Энхжин Mathematics A

- English В 10-1 ангийн сурагч Б.Баатарцогт English В

- 11-р ангийн сурагч Б.Баярцогт English В үнэлгээ авч тэргүүлсэн юм.

Багш нарыг төлөөлж математикийн багш Б.Гэрэлтуяа, байгалийн ухаан (combined science)- дэлхийн чиг хандлага хичээлийн багш Стефан Милков нар зоогт уригдав.

Зоогийн үеэр багш сурагчдад сургуулийн зүгээс талархал олгосныг сургалтын менежер БТА Г.Бум-Эрдэнэ, Кембриджийн хөтөлбөрийн удирдагч БТА Т.Саранчимэг нар гардуулав.

Үе тэнгийн найзууд, эгч ах нараасаа үлгэрлэл авч ирэх жилийн шалгалтаа улам бүр амжилттай өгч зоогийн ширээний ард улам олуулаа цуглацгаая.

ЖИЧ: Үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэгч Тэрэлж бумбан тур жуулчны баазын Тэрэлж Бумбан Тур жуулчны бааз / Terelj Bumban tour campхамт олонд талархал илэрхийлье!