“ДУЛААН ХУВЦАС” ХАНДИВЫН АЯН

“ДУЛААН ХУВЦАС” ХАНДИВЫН АЯН

Тэрэлж боардинг сургуулийн Сурагчдын Өөрөө Удирдах Зөвлөлөөс санаачлан дараах зорилгын хүрээнд “Дулаан хувцас” хандивын аяныг өрнүүллээ. Үүнд:

- theroundup.org цахим хуудсанд 2023 онд нийтэлсний дагуу жил бүр 80-100 тэрбум хувцас хаягддаг ба эдгээр нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юм. 1м2 синтетик даавуу хийхэд 28~32тн, 1м2 хөвөн даавуу хийхэд 18~22тн ус зарцуулагддаг гэсэн тооцоолол бий. Иймээс ЭКО сургуулийн сурагчид хувцасны зүй зохистой хэрэглээг сурталчилж, цэвэр цэмцгэр тууштай хэрэглээг нэвтрүүлэхэд уриалах.

- Монголын өвөл урт бөгөөд хүйтэн болдог. Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг билээ. Тиймээс идэр есийн хүйтэн эхлэхээс урьтаж дэмжлэг туслалцаа хэрэгтэй үе тэнгийн найзууддаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан дулаан хувцсаа хандивлан хуваалцах.

Аяныг 2023.12.01-05-ны хооронд зарласан ба Тэрэлж боардинг сургуулийн 6-12-р ангийн сурагчид, багш ажилчдаас нийт 180 гаруй хувцас цугларсныг Налайх дүүргийн насан туршийн боловсролын төвд хандивлав.

ХУВААЛЦАХ соёлд нэгдэн хандивын аянд дэмжлэг үзүүлэн оролцсон ТБС-ийн нийт сурагчид, тэдний гэр бүлд талархал илэрхийлье! Та бидний хандив цөөн боловч хүүхэд өвлийг өнтэй давахад нэмэр тусаа үзүүлж байгаад туйлаас таатай байна.

Нийгэмдээ үлгэрлэлтэй, нийтэд тустай, эх дэлхийдээ ээлтэй ДУЛААН ХУВЦАС аян хоёр үе шаттай үргэлжилж байгаа ба бид хичээлийн жилийн 3-р улиралд жигдрэлийн хувцсыг бэлтгэн хандивлах аян зохион байгуулах болно.

ЖИЧ: Хүндэтгэн үзэх үүднээс сурагчдын царайг нууцалсан болно.

ХҮНДЭТГЭСЭН: Ерөнхий боловсролын Тэрэлж Боардинг сургуулийн СӨУЗ