ДОХ-той ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР
Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг билээ.
Тус өдрийн хүрээнд манай сургууль олон төрөлт сургалт, үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн тухайд ХДХВ/ДОХ-ын халдварын дамжих зам, урьдчилан сэргийлэх аргууд, халдвар авсан хүмүүстэй хүний эрхийн мэдрэмжтэй харилцах гэх мэт талаар мэдээлэл өгч, өөрийгөө хэрхэн хамгаалах, гэр бүлээ хэрхэн сэргийлэх талаар сэдэвчилсэн үзүүлбэр бүхий сургалт хийлээ.
ТАНЫ БИЕ ХҮН БОЛГОН ГАР ХҮРЧ БОЛДОГ НИЙТИЙН ӨМЧ БИШ ЗӨВХӨН ТАНД ГАНЦХАН ЗАЯАСАН АМЬДРАЛЫН БЭЛЭГ БИЛЭЭ.