"TBS TALK" 11-Р САРЫН ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ЦАГ
Ангиудын гэр бүлийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "TBS talk- Зочин илтгэгч" ярилцлагын хоёр дахь дугаарыг Б.Бат-эрдэнэ багштай 9*1 анги амжилттай зохион байгууллаа.
Тус ангийн урилгаар “Интермэд” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Анагаах ухааны магистр А.Мөнхтулга эмч ирж сурагчдад "Эрүүл хооллолт, эрүүл амьдрал" сэдвээр илтгэл тавив.
Илтгэлийн хүрээнд хүний бие махбод нь хоол хүнсээр дамжуулан ямар төрлийн эрдэс бодисыг авч, аль эрхтэн систем ямар үүрэгтэйгээр зохицуулалт хийгддэг талаар, түүнчлэн улирлын чанартай хооллолт, өглөөний цай зэрэг эрүүл ахуйн өдөр тутмын амьдралд зайлшгүй мэдэх шаардлагатай зөв хооллолт, амьдралын эрүүл дадлын талаарх мэдээллийг сонирхолтой байдлаар суралцлаа. Уулзалтын төгсгөлд сурагчид нээлттэй ярилцлага өрнүүлж эмч мэргэжил, эрүүл мэндийн талаарх ойлголт, эмийн зохистой хэрэглээ, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэх мэт олон асуултад мэргэжлийн үүднээс хариулт авлаа.
Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан зочин А. Мөнхтулга эмч болон зохион байгуулсан 9-р ангийн "Гэр бүлийн зөвлөл"-д нийт сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!