“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2023”-д оролцлоо.

“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ 2023”-д оролцлоо.

Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор 21 дэх жилдээ байгуулагдаж буй “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2023” Налайх дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 280 хүүхэд иргэний андгай өргөж, батламжаа авлаа. Батламжийг налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Шадар сайд С.Амарсайханы ахлах зөвлөх, ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил нар батламж гардууллаа.

16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Уг ёслолд Тэрэлж боардинг сургуулийн 11-1 ангийн суралцагч:

- Б. Бат-Эрдэм

- М. Ундрам

- Х. Хэрлэн

- Э. Энх-Оргил

- Г. Энхмандал нар оролцож, Монгол улсын иргэний андгай өргөн, батламж гардан авлаа.

Өнөөдрийн суралцагч, маргаашийн манлайлагч. Та нар минь эх орны ирээдүйн эзэд билээ.