БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА - Travel and Tourism

БИД ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Кембриджийн “Travel and tourism” хичээлийн хүрээнд 11-р ангийн сурагчид дадлага ажил болгон дэлхийн жишигт нийцсэн таван одтой Шангри-Ла зочид буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Дэлхийд үйлчилгээний чанар стандартаар тэргүүлдэг тус сүлжээ зочид буудалд олон улсын төлөөлөгчид байрлаж, томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулдаг гэдгээрээ онцлог билээ.

Аялал жуулчлалын хичээлийн хүрээнд тус өндөр зэрэглэлийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, нийтийн ба тусгай обьект, заал танхим, зочдыг хүлээн авах өрөө, зочлох үйлчилгээний талаар өргөн хүрээнд мэдээлэл авсан юм.

Сурагчдад бодит дадлага хийж, мэдээлэл авах үүд хаалгыг нээж өгсөн ТБС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга @Faisal Zijah болон халуун дотноор хүлээн авч, аялуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөн, зочлон үйлчилсэн Shangri-La Ulaanbaatar зочид буудлын нийт хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд өндөр амжилт хүсье!