БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛС ДАХЬ ӨРГӨМЖИТ КОНСУЛ БА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧЛОВ

Тэрэлж боардинг сургуульд Бүгд Найрамдах Болгар улсын албаны төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНБУ дахь Монгол улсын өргөмжит консул Камен Петров Милков, Тракийн Их сургуулийн ректор, доктор, профессор Добри Ярков, Тракийн Их Сургуулийн Симуляцийн төвийн дарга, доктор Здравко Тодоров нар багтсан ба манай сургуулийн хөтөлбөр, орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ ахлах ангийн сурагчидтай уулзалт хийв.

Төлөөлөгчид Тракийн Их Сургуулийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Түүнчлэн сургуулийн удирдлагуудтай цаашид урт/богино хугацааны сургалт, бакалавр, магистр, докторын түвшний сургалт, сурагч-оюутан солилцох талаар санал солилцов.

Дашрамд дурдахад Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын хооронд 1950 оны 4 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон ба Улаанбаатар, Софи хотноо 1961 онд харилцан ЭСЯ-даа нээсэн. Болгар улсад Монголын үе үеийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгдсэн байдаг. Өдгөө тус улсад зуу гаруй Монгол оюутан суралцаж байгаа ажээ.

Бидний анхны уулзалт хамтын ажиллагаагаар үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай сургуулийг зорин ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэнд гүн талархал илэрхийлье!