"TBS TALK" ЗОЧИН ИЛТГЭГЧИЙН ЦАГ

Гэр бүлийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг "TBS talk- Зочин илтгэгч" ярилцлагын анхны дугаарыг С.Удаанжаргал багштай 12*1 анги амжилттай зохион байгууллаа.

Урилгаар:

Канадын Торонтогийн их сургуульд эдийн засаг, бизнесийн удирлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн “Coach Lab Training" компанийн захирал, көүч А.Есүнгэ оролцож "Өөрийн хүсэл сонирхлоор бизнес санаагаа хэрэгжүүлж хэрхэн аз жаргалтай амьдрах вэ?" сэдэвт зөвлөгөө, ярилцлагыг сурагчдын оролцоонд тулгуурласан сонирхолтой шинэлэг аргаар хүргэлээ.

Уг сэдвийн хүрээнд хүн зорилгоо тодорхойлох, хийж чадах дуртай зүйл дээрээ тулгуурлан мөнгө олох, бизнес хийх боломжийг өөрийн сурсан сургууль,т уршлагадаа үндэслэн ярилцсан нь хүүхдүүдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн юм.

Ярилцлагын төгсгөлд хүүхдүүд нээлттэй асуулт асууж Канадад сурч ажиллаж, амьдрахад давуу тал болон бэрхшээлтэй зүйлийн талаар ярилцав. Ялангуяа гадаадад суралцахыг зорьж буй ахлах ангийн сурагчдын олон асуултад хариулт өгч чадсан өгөөжтэй цаг байлаа.

Өөрийн үнэ цэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан зочин А. Есүнгэ болон зохион байгуулсан 12-р ангийн "Гэр бүлийн зөвлөл"-д нийт сурагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!