ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ

ТБС нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж жил бүр сургалт зохион байгуулдаг билээ. Энэ удаад тус хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Х.Алтансүх болон дэслэгч Г.Лхагва нар хүрэлцэн ирж сургуулийн орчин нөхцөл, аюулгүй байдал, камерын хяналт зэргийг үзэж танилцахын зэрэгцээ нийт сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа “Үе тэнгийн дээрэлхэлт” гэж юу болох, хэрхэн сэргийлэх, шийдвэрлэх арга замын талаар яриа хийлээ.