Налайх дүүргээс 2 жил тутам зохион байгуулдаг ‘’Нарны хүүхдүүд-2023’’ чуулган боллоо. Чуулганд Дүүргийн Засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө Орон нутгийн зөвлөлийн тэргүүн Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтсийн дарга Б.Энх-Учрал, Налайх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр, Гүүднэйборс ОУТББ-ын төлөөлөл, ЕБС-иудын 160 гаруй сурагчид оролцож хүүхдүүдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэр гаргах түвшинд хэрхэн ажиллаж байгаа талаар тайлагнав. Тус чуулганд сургуулиа төлөөлөн 8-р ангийн дарга А.Дөлгөөнтамир, 9-р ангийн дарга А.Төгөлдөр, 10-р ангийн дарга Б.Алтанбилэг, 11-р ангийн дарга Д.Мөнх-Очир, 12-р ангийн дарга А.Билэгсайхан нар тус тус оролцов.
Чуулганы үеэр хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан санал, шийдэл, баталсан зөвлөмжөө дүүргийн удирдлагуудад гардуулан өгч хэрэгжүүлэхийг хүслээ.
Анги хамт олноо манлайлж, төлөөлөл болон оролцсон ангийн дарга нартаа талархал илэрхийлье!
/Жич: Удирдамжид нас заасан болно /