БАЙГАЛЬ ДАХЬ АЯЛАЛ

Сурагчдыг байгаль эх дэлхийтэй ойртуулж, танин мэдэхүйг дэмжин, экологийн боловсрол олгодог уламжлалт байгалийн аялал энэ удаад дунд/ ахлах гэсэн насны ангиллаар зохион байгуулагдав.

Дунд анги: Түүх соёлоо дээдэлж, өв уламжлалаа танин мэдэх зорилготой

Монголын уламжлалт өргөө гэр, орчин цагийн гэртэй танилцах

Эзэн Чингис хааны музейтэй танилцаж 9 цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүлэх

Бумбат овоонд гарч уул ус тахих ёсны тухай мэдэж, овоонд чулуу өргөх

Хөгжөөнт тоглоомын төвүүдээр аялав.

Ахлах анги: Багаар ажиллах, аялах чадварыг нэмэгдүүлэх зорилготой

Аяллын маршрут хөтөлбөрөө хүүхдүүд өөрсдөө гаргах

Өөрсдөө гардан зохион байгуулах

Оролцоо хангах нөхөрлөлийн цаг, тоглоом

Ангийн багшийн удирдсан чин сэтгэлийн ярилцлага г.м

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт бид ийнхүү аялсан билээ.