БАГШ НАРЫН БАЯР - СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР

Юун түрүүнд боловсролын салбарын үе үеийн боловсон хүчин, эрдэмтэн багш нартаа Монголын анхны ЭКО боардинг сургуулийн хамт олны зүгээс БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан “Сурагчийн нэг өдөр” уламжлалт үйл ажиллагааг зохион байгууллаа.

Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн өнцөг булан бүрд багш нарт талархал илэрхийлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, багшийн хариуцлагатай мэргэжилд олон түмний анхаарлыг хандуулах, багшийн нэр хүндийг өргөх, улс орны хөгжил цэцэглэлтэд багш нарын гүйцэтгэж буй үүрэг оролцоонд анхаарал хандуулах зорилготойгоор ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан.

Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 дугаар сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.

Энэ хүрээнд Тэрэлж боардинг сургуулийн нийт сурагчид багш нартаа хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу төгсөх ангийн сурагчид сурагчид нэгэн өдрийг багшийн ажил мэргэжилтэй танилцаж, суралцагч бус сурган хүмүүжүүлэгчийн эрхэм үүргийг гүйцэтгэлээ. Тодруулбал:

Гүйцэтгэх захирал: 12-1 ангийн сурагч А. Билэгсайхан

Сургалтын менежер: 12-1 ангийн сурагч Э. Ариунцацрал

Кембрджийн хөтөлбөрийн удирдагч: 12-1 ангийн сурагч Ж.Нямдорж

Нийгмийн ажилтан: 12-1 ангийн сурагч А. Нандин-Учиг

Сэтгэл зүйч: 12-1 ангийн сурагч Ж. Одонжин

Англи хэлний багш: 12-1 ангийн сурагч Б. Баярцогт

Англи хэлний багш: 12-1 ангийн сурагч З. Үйзэнмэргэн

Англи хэлний багш: 12-1 ангийн сурагч Б. Ханхүслэн

Биологи, газарзүйн багш: 12-1 ангийн сурагч А. Билгүүн

Биеийн тамирын багш: 12-1 ангийн сурагч Б. Золжаргал

Дуу хөгжмийн багш: 12-1 ангийн сурагч П. Должин

Хими биологийн багш: 12-1 ангийн сурагч Г. Сувд-эрдэнэ

Математикийн багш: 12-1 ангийн сурагч Б. Энхжаргал

Математикийн багш: 12-1 ангийн сурагч Ц.Мөнхбаяр

Монгол хэл, уран зохиол, үндэсний хэл бичгийн багш: 12-1 ангийн сурагч Б. Анар

Монгол хэл, уран зохиол, үндэсний хэл бичгийн багш: 12-1 ангийн сурагч Д. Тэнүүн

Мэдээлэл технологийн багш: 12-1 ангийн сурагч О. Дашдорж

Дизайн, технологийн багш: 12-1 ангийн сурагч Ч. Лхагвасүрэн

Түүх, нийгмийн ухааны багш: 12-1 ангийн сурагч Г. Тэмүүлэн

Түүхийн багш: 12-1 ангийн сурагч О. Ариунбаяр

Физик, математикийн багш: 12-1 ангийн сурагч Д. Бэх-Очир нар тус тус ажиллав.

Өдөрлөгийн хаалтын үеэр сурагчид дүгнэлт хэлэхдээ “багшийн мэргэжил харагддаг шигээ амар биш тухай, багш аа хүндэтгэн хамтарч ажиллах”-ыг бусад сурагчдадаа уриалав.

САЙН БАГШИЙН ГАР ДЭЭР ЭХ ОРНЫ МАРГААШИЙН НАР МАНДДАГ