СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ БАГИЙН ЗҮҮН БҮСИЙН УУЛЗАЛТ

Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЕБС-иудын зөвлөн туслах багууд боловсролын салбарт хийгдэж буй менежментийг сайжруулах багийн ажлын явц болон хамтын ажиллагааны үр дүнгээ хуваалцан танилцуулах, санал бодлоо солилцох уулзалтыг ерөнхий боловсролын Тэрэлж боардинг сургуульд 2023.05.09-нд зохион байгууллаа.

Дээрх уулзалтад Налайх дүүргийн засаг даргын орлогч Н.Мандуул, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, БББХХ-н дарга М.Цогзолмаа, 9 дүүргийн боловсролын хэлтсийн удирдлагууд, МУГБ нар, ЕБС-ийн удирдлага 120 гаруй зочид төлөөлөгч оролцов.

Энэ үеэр “Тэрэлж баординг сургуулийн үйл ажиллагаатай нийт зочид танилцсан ба их хотын хөл хөдөлгөөнөөс ангид, цэвэр агаар эрүүл орчинд цахим ертөнцийн зохистой хэрэглээ, орчны аюулгүй байдлыг хангаж хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах, оюун сэтгэхүйн цар хүрээг тэлэх, хамт олонч, бие даасан, соёлч боловсон иргэн болгон төлөвшүүлэх сонгодог жишиг бүрдүүлж байгаа сургууль хэмээн онцоллоо. Энэ төрлийн сургуулийг хөгжүүлснээр дан ганц боловсролын чанар бус цаашлаад нийслэлийн хүн амын хэт бөөгнөрөл, авто замын түгжрэл зэрэг томоохон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болохыг оролцогчид онцолж байв.

Манай сургуулийг зорин ирсэн боловсролын салбарын нийт удирдлагууд, эрдэмтэн багш нар, зочид төлөөлөгчдөдөө талархал илэрхийлж соён гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье!