БИД СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛТЭЙ ТАНИЛЦАЖ ТАРХИ БОЛОН ГАРЫН ХАРИЛЦАН ХАМААРЛЫН ТАЛААР ОЙЛГОЛТТОЙ БОЛЛОО

ТБС нь ангиудын гэр бүлийн зөвлөлтэй хамтран "Мэргэжил сурталчлах аян"-ыг 2022-2023 оны хичээлийн жилийн турш сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг хуваарь ёсоор Б.Гэрэлтуяа багштай 10*1 ангийн "Гэр бүлийн зөвлөл" зохион байгууллаа. Тус ангийн урилгаар "Цаглашгүй их хүч" төвийн зөвлөх, сэтгэл зүйч Л.Биндэрьяа хамт олны хамтаар хүрэлцэн ирж дараах сэдвээр сурагчдад мэдээлэл өгч, нээлттэй ярилцлага өрнүүлэв. Үүнд:

1. Тархины бүтэц, үүрэг, ямар эд эрхтэнтэй холбогдон биднийг юуг илүү сайн хийж чадах давуу тал болон идэвхжүүлж цааш хөгжүүлэхэд юуг анхаарах тухай

2. Олон талт оюуны чадвар болох хэл яриа, логик сэтгэлгээ, байгаль болон нийгмийн харилцаа, дотоод мөн чанар гэх мэт оюуны чадамжийн талаар ойлголт өгөв.

Мөн сурагчдад хурууны хээгээр олон талт оношилгоо хийхийн зэрэгцээ сургуулийн нийт хамт олонд эрдсийн шинжилгээ үнэ төлбөргүй хийлээ.

Үнэ цэнтэй цаг хугацаагаа сурагчдад маань мэдлэг түгээх их үйлсэд зориулсан эрхэм зочдодоо болон тус өдөрлөгийг зохион байгуулсан 10*1 ангийн "Гэр бүлийн төлөөлөл"-д гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!