БИД МӨРӨӨДЛӨӨ ТАНЬЖ, МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХ ТАЛААР СУРЛАА

ТБС нь ангиудын гэр бүлийн зөвлөлтэй хамтран “Мэргэжил сурталчлах аян”-ыг 2022-2023 оны хичээлийн жилийн турш, сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг хуваарь ёсоор Ц. Баярцэцэг багштай 7*1-р ангийн “Гэр бүлийн зөвлөл” хариуцан ажиллав.

Уулзалтын хүрээнд урилгаар “SOFT SKILL TEACHER, INTERNATIONAL TRAINER and COACH” Э. ЧИНЗОРИГ багш хүрэлцэн ирж сургалтыг хоёр хэсэгтэйгээр явууллаа.

Үүнд:

6-12 р анги “АМЖИЛТ БА СОНГОЛТ”

10-12р анги ”МЭРГЭЖИЛ СОНГОЛТ“ сэдвийн хүрээнд сурагчдад зөвлөгөө өгч, харилцан ярилцаж, цаашдаа сурах, мэдэх, хичээх хүслийг нь бадраан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Сургалтыг амжилттай зохион байгуулж сурагчдын оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийхэд гүн туслалцаа үзүүлэн хүндэт зочныг урьсан 7*1-р ангийн “Гэр бүлийн зөвлөл” болон хүндэт зочин, багш Э.Чинзориг танд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!