“Багшийн хөгжил-XXI зуун” эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч Бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа. Тус хурал нь 2008 оноос хойш их, дээд сургуулиудын судлаач багш нарын дунд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба жилээс жилд өргөжин тэлж ИЗОУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас гадна бусад их, дээд сургуулийн багш, судлаачид оролцдогоороо онцлогтой ажээ.
Энэ жилийн хувьд Их засаг хууль судлал, судлаач багш нарын судалгааны чиглэл, сурган заах арга зүй гэсэн 2 салбарт 70 гаруй илтгэл ирсэнээс 2 дугаар шатанд 30 илтгэл шалгаран хэлэлцүүлэгдэж Тэрэлж Боардинг сургуулийн , сэтгэл зүйч Д.Халиуны /багш, боловсролын сэтгэл зүйч, магистр/ “Боловсролын сэтгэл судлаачдын сэтгэл зүйн зөвлөгөөний үр дүнг сайжруулах нь” илтгэл ТЭРГҮҮН БАЙР-т шалгарсныг дуулгахад таатай байна
Хуралд ирүүлсэн бүх илтгэлүүд “Багшийн хөгжил-XXI зуун” сэтгүүлд хэвлэгдэх бөгөөд уг сэтгүүлийн 9 дэх дугаар энэ жил хэвлэгдэн гарах юм байна. “Багшийн хөгжил-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд залуу судлаач багш нарын оролцоо нэмэгдсэн төдийгүй судлаач багш нарын илтгэлийн чанар жилээс жилд сайжирч байгааг зохион байгуулагчид дурьдсан байна.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан "Их засаг" олон улсын их сургуулийн эрдмийн хамт олонд талархал илэрхийлж амжилт хүсье!
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай