ТӨРӨЛЖСӨН олимпиадын амжилтын буухиаг үргэлжлүүлэв

Төрөлжсөн олимпиадын II даваа буюу дүүргийн шат амжилттай явагдаж өндөрлөлөө. Өнгөрөгч Бямба гарагт зохион байгуулагдсан олимпиадад багш сурагчид дараах амжилт гаргалаа. Үүнд:

Анги хэлний хичээлээр багш нарын ангиллын тэргүүн байрт Т. Саранчимэг

Англи хэлний хичээлээр гүнзгий ангилалд 9-р ангийн 1-р байрт 9”2 ангийн сурагч Б. Төгөлдөр

Англи хэлний хичээлээр гүнзгий ангилалд 9-р ангийн 4-р байрт 9”1 ангийн сурагч Э. Үйлстөгөлдөр

Англи хэлний хичээлээр 12-р ангийн 1-р байрт 12”1 ангийн сурагч Ч. Ананд /гүнзгий ангилал/

Англи хэлний хичээлээр 12-р ангийн 2-р байрт 12”1 ангийн сурагч Х. Эрхэмбилэг /гүнзгий ангилал/

Англи хэлний хичээлээр 12-р ангийн 3-р байрт 12”1 ангийн сурагч М. Энхсаруул /гүнзгий ангилал/

Биологийн хичээлээр 9-р ангийн 3-р байрт 9”2 ангийн сурагч Н. Болд-Эрдэнэ

Биологийн хичээлээр 10-р ангийн 4-р байрт 10”2 ангийн сурагч Г.Энхмандал

Монгол хэлний хичээлээр 8-р ангийн 6-р байрт 8”1 ангийн сурагч Б. Бүжинлхам

Физикийн хичээлээр 11”1 ангийн сурагч П.Должин 4-р байрт тус тус шалгарч амжилтын буухиаг үргэлжлүүллээ.

Англи хэлний олимпиадын 1-3-р байр, биологийн 1-4-р байр, Монгол хэлний 1-6-р байр эзэлсэн багш сурагчид нийслэлийн олимпиадад оролцоно. Багш сурагчдадаа дахин баяр хүргэж олимпиадын III даваанд өндөр амжилт хүсье!