ТӨРӨЛЖСӨН олимпиадын ДҮҮРГИЙН шатанд богц дүүрэн АМЖИЛТТАЙ оролцож байна

Төрөлжсөн олимпиадын II даваа буюу дүүргийн шат үргэлжилж буй. Олимпиадын салхийг амжилттай хагалж нийгмийн ухааны хичээлээр багш С.Удаанжаргал 3-р байр , 9”1 ангийн сурагч Д.Анхтуяа 2-р байр, Ч.Ганхүү 4-р байр тус тус эзэлсэн талаар мэдээллэсэн билээ. Өнгөрөгч амралтын өдөр зохион байгуулагдсан олимпиадад багш сурагчид дараах амжилт гаргалаа. Үүнд:

Орос хэл-багш нарын ангилалд тэргүүн байрт Т. Саранчимэг /БТА/

Орос хэлний хичээлээр 9-р ангийн 1-р байрт 9”1 ангийн сурагч Ч.Номин

Орос хэлний хичээлээр 9-р ангийн 2-р байрт 9”2 ангийн сурагч А. Намуун

Орос хэлний хичээлээр 12-р ангийн 1-р байрт 12”1 ангийн сурагч Б.Эрдэнэболд

Түүх- багш нарын ангиллын 3-р байрт багш Б.Жавхлантөгс /БТА/

Химийн хичээлээр 9-р ангийн ангилалд 8”1 ангийн сурагч Ч. Даваасүрэн анги дэвшин оролцож 2-р байрт

Физикийн хичээлээр 9”1 ангийн сурагч Б.Болоржин 1-р байрт

Физикийн хичээлээр 11”1 ангийн сурагч П.Должин 4-р байрт тус тус шалгарч амжилтын буухиаг үргэлжлүүллээ

Дүүргийн олимпиадад 1-3-р байр эзэлсэн багш сурагчид олимпиадын 3 даваа буюу нийслэлийн олимпиадад оролцоно. Багш сурагчдадаа дахин баяр хүргэж өндрөөс өндөр амжилт хүсье!