БИД “ШҮДНИЙ ЭМЧ” МЭРГЭЖИЛТЭЙ ТАНИЛЦЛАА

ТБС нь ангиудын гэр бүлийн зөвлөлтэй хамтран “Мэргэжил сурталчлах аян”-ыг 2022-2023 оны хичээлийн жилийн турш, сар бүр зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн уулзалтыг хуваарь ёсоор Б.Болормаа багштай 9*1-р ангийн “Гэр бүлийн зөвлөл” хариуцан ажиллав.

Уулзалтын хүрээнд урилгаар:

АШУҮИС-ийн НАСС-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Батбаяр : АШУҮИС-ийн НАСС-ийн товч танилцуулга, сургалтын чиглэл, элсэлт, төгсөлтийн талаар товч танилцуулга

ШТЭА Тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор Ж.Дэлгэрцэцэг

НАЭТэнхимийн багш АУ-ны доктор Н.Нямсүрэн: Амны хөндийн эрүүл мэндийн сургалт. (Шүд угаах арга, сойз сонгох түүний хэрэглээ, хэлний өнгөрийн цэвэрлэгээ, шүдний утас хэрэглэх г.м)

ШТЭСЭ Тэнхимийн багш Освальдо Кабрера, Х.Оюунхишиг: Куба улсын шүдний сургуулийн систем, онцлог

Монголиан Стар Дистрибюшн ХХК-ны төлөөлөгчид: Эрүүл мэндэд тустай шилдэг бүтээгдэхүүний талаар танилцуулга хийхийн сацуу сурагч бүрд бүтээгдэхүүний дээж болгон гарын бэлэг гардуулав.

Хүний эрүүл мэндийн амин чухал хэсэг болох амны хөндийн эрүүл ахуй, тэр дундаа шүдний эрүүл мэндийг сахих талаар мэргэжлийн зөвлөгөө өгч, сурагчдын асуултад хариулж, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгосон АШУҮИС-ийн НАСС-ийн эрдэмтэн багш нар, Сургалтыг санаачлан амжилттай зохион байгуулсан 9*1-р ангийн сурагчдын “Гэр бүлийн зөвлөл”-д гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!

ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ!