Сурагчдыг шатрын спортоор хичээллүүлэн оюуны чадамжийг дээшлүүлэх, тоглох ур чадварыг нээн илрүүлэх,ирээдүйн их мастеруудыг төрүүлэн гаргах шатрын спортыг хөгжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээний хоёр дугаар шат Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119-р сургууль дээр энэ сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.
Налайх дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн дунд насны ангиллаар 168 сурагч өрсөлдсөн бөгөөд уг тэмцээнд сургуулиа төлөөлөн 6-аас 12 дугаар ангийн нийт 14 сурагчид маань өөрсдийн ур чадварыг сорин амжилттай оролцлоо. Үүнд:
1. Б.Эгшиглэн /6-р анги/
2. А.Амарбаяр /6-р анги/
3. Э.Энхбуян /7-р анги/ 4 оноо III байр
4. Э.Халиун /7-р анги/ 4 оноо IV байр
5. У.Чингүүн /8-р анги/
6. М.Энгүүн /8-р анги/
7. Д.Анхтуяа /9-р анги/
8. Н.Болд-Эрдэнэ/9-р анги/
9. Патриса Бруно /10-р анги/
10. Ц.Алтангэрэл /10-р анги/
11. Э.Ариунцацрал /11-р анги/
12. Ц.Мөнхбаяр /11-р анги/ 4 оноо IV байр
13. М.Мандухай /12-р анги/
14. Б.Эрдэнэболд /12-р анги/
Тэмцээний зохион байгуулагч Налайх дүүргийн спорт хороо, Ерөнхий боловсролын 119-р сургуулийн хамт олонд гүн талархал илэрхийлье. Мөн сургуулиа төлөөлөн амжилттай оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэе.