Багийн спортоор дамжуулан тамирчин сурагчдад спортын соёл, ёс зүйтэй болгох , хамтач үзэл санааг төлөвшүүлэх, тэдний бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, спортоор хичээллэх сэдэл сонирхлыг бий болгох, өсөх ирээдүйтэй, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгын хүрээнд НД-ийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан дүүргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд ТБС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо.
Тус тэмцээний ахлах насны ангилалд:
1. 12-р ангийн сурагч А.Түвшинбаяр
2. 11-р ангийн сурагч А. Билэгсайхан
3. 11-р ангийн сурагч Д.Тэнүүн
4. 11-р ангийн сурагч Б.Ханхүслэн
5. 10-р ангийн сурагч Д.Анар
6. 10-р ангийн сурагч Г.Цэнгэлбаяр
7. 10-р ангийн сурагч Г.Ганхүлэг нар
Дунд насны ангилалд:
1. 9-1 ангийн сурагч Б.Батбилэг
2. 9-1 ангийн сурагч Б.Гансүх
3. 9-2 ангийн сурагч Б.Алтанбилэг
4. 9-2 ангийн сурагч О.Төмөрчөдөр
5. 9-2 ангийн сурагч Э.Эрдэнэ-Очир
6. 9-2 ангийн сурагч Б.Маргад
7. 8-р ангийн сурагч У.Чингүүн
8. 8-р ангийн сурагч Д.Золбоот
9. 8-р ангийн сурагч А.Төгөлдөр
10. 8-р ангийн сурагч А.Билгүүнбаяр нар тус тус оролцлоо.
ТБС нь дүүргийн аварга шалгаруулах спортын тэмцээнд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноороо онцлогтой байв. Тэмцээнд санаачилга идэвх зүтгэл гарган оролцсон баг тамирчид, тэднийг дэмжсэн гэр бүлийнхэн, удирдсан багш спортын дэд мастер М.Ган-Эрдэнэ нарт халуун баярыг хүргэе!
Мөн тэмцээнийг зохион байгуулсан “НАЛАЙХ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТ ХОРОО”-ны, хамтран зохион байгуулсан НДБХ, ЕБС-ийн удирдлагуудад талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье!