’’ХАМТДАА” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ - 2022

Сургууль-Сурагч-Гэр бүлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах зорилготой “ХАМТДАА” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ маань хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Өдөрлөгт сурагчдын гэр бүл, асран хамгаалагчид хүрэлцэн ирж сургуультай танилцахын зэрэгцээ дараах өртөөчилсөн хөтөлбөрт хүүхдүүдийн хамт оролцов.

Үүнд:

Өртөө №1: Сургалтын талаарх мэдээллийн төв

Өртөө №2: Хамт олон төлөвшүүлэх тоглоом

Өртөө №3: “Мөрөөдлийн нислэг” буюу чин сэтгэлийн ярилцлага

Өртөө №4: “Бид нэг анги” ангийн багшийн цаг

Өртөө №5: Хамтдаа бүжье

Өртөө №6: “Байгалийн чимээ” бясалгалын цаг

Өртөө №7: “Бид чадна” МОУА-ийн төв

Өртөө №:8 “Бидний уянга” дуу сурах цаг.

Түүнчлэн хөгжөөнт тэмцээн, хөгжилтэй буухианд оролцож, үдийн зоог барих зэргээр нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө.

Ангийн багш, сурагчид, гэр бүлийн төлөөлөл нэгдэн нэг баг болж, өртөө тус бүрээс 1-5 оноо цуглуулан, багийн ирц, зохион байгуулалт, цаг баримтлал, идэвх санаачилга, тэмцээний оноо зэрэг үзүүлэлтээр өрсөлдөхөд, Б.Хонгорзул багштай 8*1 ангийн хамт олон тэргүүлж

“ХАМТАЧ ГЭР БҮЛ” шилжин явах цомын эзэн боллоо.

Мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээлцсэн хүндэт эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүд та бүхэндээ бидний үйл ажиллагааг үргэлж чин сэтгэлээсээ дэмжиж байдагт гүн талархал илэрхийлье!

Хүндэтгэсэн: #TBS